Б.Цэвээндаш эх орондоо ирлээ
2015-05-11

Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд  Эверестийг зорьж эх орноосоо мордсон.

 

 

Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж Эверестийн авиралтыг зогсоох шийдвэр гаргасан билээ.

 

Б.Цэвээндаш  "Эверестийн авиралтыг Хятадын талаас бүтэн нэг жилээр хааснаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уулчид нутаг буцлаа. Нэг бодлын харамсалтай байгаа ч нөгөө талаар амьд үлдсэн минь бас азтай. Миний хувьд 7180 метр авирсан байсан л даа. 6500 метрт байхад эхний газар хөдлөлт болсон. Маш их дуу чимээтэй байсан учраас айж сандарсан" хэмээн хэлжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чааваас даа наад уулруу чинь 81 настай хүн авираад гарчихдаг юм. Хэцүү гэж яриад байгаа хэсгээс нь 600 гаруй хүн авиралт хийсэн. Эверестэд гараад од болохоо болиод 40 гаруй жил болж байна. Өөр юм хийгээч хэдэн компаниас сурталчилгаа гэж мөнгө авч зугаалхаар хүүхдүүдэд туслаач
2015-05-11