Том Хэнкс эхнэрээсээ салахгүй
2015-05-11

Холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс өнгөрсөн онд 26 жил ханилсан эхнэр Рито Уилсоноос салахаар болж, өргөдөл гаргасан билээ. Тэд 2013 оноос эхлэн таарамжгүй харьцаатай болсон бөгөөд жил гаруйн хугацаанд тусдаа амьдарч буйг гэрчүүд мэдээлжээ. Тэгвэл жүжигчин эр эхнэрээсээ салахгүй, гэр бүлээ авч үлдэхээр тэмцэж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Том Хэнкс “Би эхнэрээсээ салахгүй. Хүүхдүүдээ гомдоож, шархалсан зүрхтэйгээр амьдруулахыг хүсэхгүй байна. Эхнэртэйгээ өнгөрүүлсэн тэр он жилүүдийг тийм ч амархан мартаж чадахгүй бололтой” гэж хэлжээ.

 

Тэдний муудалцсан шалтгаан нь нууц хэвээр байгаа юм. Томын ярилцлагын дараа Рито Уилсон твиттертээ “Сайхан амраарай хонгор минь” гэж жиргэжээ. Том Хэнкс “The Da Vinci Code” киноны хоёрдугаар ангид тоглож байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
asdfa:
asdf
2015-05-11
asdfsd:
asdfasd
2015-05-11