Тайландын хаан эмнэлгээс гарав
2015-05-11

Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет цөсний хүүдийгээ авахуулсны улмаас өнгөрсөн оны аравдугаар сард эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрбээр энэ сарын 5-нд ард түмэнтэйгээ мэндчилсэн юм. Энэ өдөр Пхумипон Адульядет хаан ширээнд заларсан бөгөөд 1990 оноос эхлэн тавдугаар сарын 5-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэрбээр 65 жилийн турш хаан ширээнд заларсан дэлхийн анхны удирдагч болж байгаа юм. Хаан ард түмэнтэйгээ мэндчилэх үедээ тэргэнцэртэй байсан бөгөөд олон сар хэвтсэн учир явахад зовиуртай байгааг Хааны ордны хэвлэлийн албанаас уламжилжээ.

 

Хаан өнөөдөр эмнэлгээс гарч Бангкок хотноо байрлах Хуа Хин ордондоо хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Олон мянган хүн хааныг эмнэлгээс ордон хүртэл даган явж, урт наслахыг ерөөжээ. Эзэн хаан энэ сарын 15-нд анх удаагаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийхээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин