Филиппинд хар салхи ойртжээ
2015-05-11

“Ноул” хэмээх хар салхи Филиппиний Кагаян мужид дөхөж ирээд буйг АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс анхааруулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус мужийн иргэд гэнэтийн байгалийн гамшгаас сэргийлж, өндөр уул хаданд гарч, Засгийн газраасаа яаралтай тусламж хүссэн байна. Кагаян мужийн 2500 иргэн орон гэрээ орхиж, зэргэлдээх муж руугаа явцгаажээ.

 

Онцгой байдлын яам тус муж руу 2000 шуудай буудай илгээхээр төлөвлөж, мөн 8000 цэрэг, сайн дурынхныг илгээсэн байна.

Хар салхины улмаас олон хоног хүчтэй аадар бороо орж зүүн мужуудад хөрсний нуралт үүсч, 11 хүн гэмтжээ. Хар салхи Япон, Тайваньд хүрч болзошгүйг албаныхан сануулжээ. 2013 оны долоодугаар сард Филиппинийг Хаян хэмээх хар салхи дайрч, 7000 хүний аминд хүрч, нэг сая хүнийг орон гэргүй болгосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин