Кристина сэрэхгүй байна
2015-05-11

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина өнөөдрийг хүртэл ухаан ороогүй тухай түүний эмээ Сиси Хьюстон мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 81 настай Сиси “Миний зээ охин өнөөдрийг хүртэл нүдээ нээхгүй, ганц ч үг хэлээгүй, яг л үхсэн мэт унтаж байна. Би маш их санаа зовж байна. Кристина сэрэхгүй байвал ургамалан хүн болох эрсдэлтэй байгаа. Ямар ч чадваргүй болж, хэзээ ч инээхгүй. Би өдөр бүр охиныхоо дэргэд байж, асарч халамжилж байгаа. Гэхдээ охин минь эмээдээ хайргүй бололтой ганц ч удаа нүдээ нээж, намайг баярлуулаагүй. Уитни намайг нэг л өдөр орхиод явсан. Муу охин. Би бурхны оронд очоод Уитниг загнаж, зэмлэх болно” гэж ярьжээ.

 

Кристина хүчилтөрөгчийн аппаратгүйгээр амьсгалж байгаа бөгөөд сэргэж магадгүй хэмээн эмч нар мэдэгдсэн. Тэрбээр тархиндаа хүнд гэмтэл авсан учир өмнөх шигээ алхаж чадахгүй гэдгийг сануулжээ. Бобби Кристина охин нь яагаад ухаангүй болсон шалтгааныг илрүүлэхээр хувийн мөрдөгч хөлсөлсөн гэдгийг “TMZ” сайт мэдээлэв. Охины гэмтлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч түүний сүйт залуу Ник Горданыг сэжиглэж байгаа юм.

 

Хэрвээ Кристина ухаан орохгүйгээр амиа алдвал ээжийнх нь үлдээсэн 200 сая ам.доллар болон гурван байшин эмээгийнх нь нэр дээр шилжих юм байна. Кристина ухаан орвол Ник Гордан дээрх хөрөнгийг хамтран эзэмших эрхтэй болно.

 

Охины аав Бобби Кристани Уитнигийн үлдээсэн хөрөнгөөс ганц ч доллар эзэмших эрхгүй билээ. Тэрбээр 2000 онд Уитнигээс салж, Кристинагийн асран хамгаалагч байхаас татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо ч 81 настай эмээрүү залуус шуурч мэдэхээр байдал үүссэн байна шүү.
2015-05-11
zochin:
zailuul huurhii ohin... eej ni burhan bolson bolohoor amidarhad hezuu baisan yum boluu...neg heseg uhaan orson geed baisan hudlaa baisan yumuu..
2015-05-11