Натали Портман “Оскар”-аа гээжээ
2015-05-11

“Хар хун” киноны гол дүрээр 2011 оны “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн эзэн болсон холливуудын нэрт жүжигчин Натали Портман алтан хүнээ хайхрамжгүй байдлаасаа болж алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Харамсалтай нь би “Оскар”-ын алтан хүнээ алдчихсан. Нэг хэсэг миний том өрөөнд байдаг байсан. Гэтэл нэг л өдөр алга болчихсон. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Хайхыг хүсэхгүй байгаа юм биш. Зүгээр л хаана байгааг нь мэдэхгүй байгаа учир хайхыг хүсэхгүй байгаа юм” гэж хэлжээ.

 

Жүжигчин бүсгүйгээс гадна Хэлли Бэрри алтан хүнээ хулгайд алдаж байсан юм. Тэдний гэрт хулгайч орж алтан хүн болон үнэт эдлэлийг нь авч явжээ. Цагдаа нар өнөөдрийг хүртэл хэрэгтнүүдийг бариагүй байгаа билээ. Мөн жүжигчин Анжелина Жолигийн алтан хүн угаалгын өрөөнд нь байдаг хэмээн Брэд Питт нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dddddd:
dddddddd
2015-05-11
dddddd:
dddddddd
2015-05-11
huurhii:
aaaa
2015-05-11