Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-05-12

Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд

09:00 цагт  НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болно. Сэтгүүлчид Та бүхнийг урьж байна. 99996898

 

БОНХАЖЯ-ны "Хаан" тамхимд

10:30 цагт БОНХАЖЯ-наас “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг энэ сарын 14,15-нд зохион байгуулна. Чуулгантай холбоотой хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 10.30-аас  болно. Утас: 99106727

 

МХЕГ-ын хурлын танхимд

11.00 цагт  Экспортод мах, махан бүтээгдэхүүн гаргах чиглэлээр МХЕГ, ХХААЯ, Махны холбоо, бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахад бэлтгэж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүд уулзаж ярилцана. Манай аж ахуйн нэгжүүд ОХУ, БНХАУ руу бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Энэ сард Вьетнамын Хорио цээр, хяналтынхан ирж үйлдвэрүүдийг шалгах тул тэдний тавих шаардлага, анхаарах зүйлийн талаар МХЕГ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, экспортоо дэмжих чиглэлээр ажиллаж байна. Лавлах утас 91989890

 

МУИС 1-ийн гадна талбайд

12:30 цагт МУИС-ийн Оюутны Холбооноос зохион байгуулж буй NUM FAMILY-ONE FAMILY төслийн нээлтийн үйл ажиллагаа  болно. Нээлтэнд бусад их дээд сургуулийн төлөөллүүд, МУИС-ийн захиргаа, МОХ, МЗХ, НАМОХ гэх мэт байгууллагуудын удирдлагууд ирнэ. Холбогдох утас: 99213773

 

Монгол ньюст

11.00 цагт цалингийн асуудлаар хэвлэлийн хурал  зарлалаа. Холбоо барих: 99027019

 

ГХЯ-д

10:00 цагт Монгол Улс, Болгар улсын бизнес эрхлэгчдийн форум эхэлнэ. 

 

ШӨХТГ-ын зааланд

12:00 цагт Сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар хэвлэлийн бага хуралтай. 91021020, 95521020

Shuud.mn
Сонин хачин