Оросоос 350 тэрбумыг нэхэмжлэв
2015-05-12

Украины Засгийн газар зүүн хязгаарын Донбасс мужид үүсээд буй хямрал болон хохирлын хэмжээг тооцож ОХУ-аас 350 тэрбум ам.доллар нэхэмжлэхээр төлөвлөж байгааг Оросын “www.tass.ru” мэдээллээ. Энэ тухай тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Александр Боровик Украины “5 канал” сувагт ярилцлага өгөх үеэрээ дурьджээ. Тэрбээр “ОХУ-ын Засгийн газар Донбассыг сүйрүүлж, бүх байшин, барилгыг нь эвдэлснийхээ хариуд Украинд нөхөн төлбөр өгөх ёстой. Урьдчилсан байдлаар 350 тэрбум ам.доллар. Бид нөхөн төлбөр авахын тулд бүх хүчээ дайчлах болно. 1991 оны гуравдугаар сард Иракийн дарангуйлагч Саддам Хуссений цэргүүд Кувейт руу довтолсны дараа тус улс Иракаас 300 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн. Кувейт, Донбассын хохирол эн тэнцүү” гэж  хэлжээ.

 

Сайдын энэхүү мэдэгдлийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буруутгаж, “Орос зүүн хязгаарт цэргийн ажиллагаа явуулаагүй. Ганц ч цэрэг Украины газар нутагт байхгүй” хэмээн мэдэгдсэн тухай “Новости” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бүр улайрчихаж
2015-05-12
Zorge !:
Ene ukrainuudad soliorliin taria taisan baihaa ! Tom undesten ingej dampuurdag ym baih daa !
2015-05-12
Ene:
Ukrainuud yaag soliorson XAXAXAXA
2015-05-12
Zorge !:
Ene ukrainuudad soliorliin taria taisan baihaa ! Tom undesten ingej dampuurdag ym baih daa !