Жохар уучлалт гуйв
2015-05-12

АНУ-ын Бостон хотын 2013 оны марафон гүйлтийн үеэр чечень гаралтай ах дүү Царнаев гар аргаар бэлдсэн тэсрэх бодисыг үзэгчдийн дунд тэсэлж улмаар дөрвөн хүний аминд хүрсэн билээ. Мөн дэлбэрэлтийн үеэр 200 гаруй хүн гэмтсэн юм. Тус хотын цагдаа нар ах Тамерлинийг буудан хөнөөсөн бол Жохарыг баривчилсан. Халдлагын гол сэжигтэн Жохарын шүүх хурал өнөөдрийг хүртэл Бостон хотноо үргэлжилж буй бөгөөд түүнд прокуророос тулгасан 30 гаруй хэргийг хэлэлцэж байна. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр Жохар хохирогчдын гэр бүлээс уучлалт гуйсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Жохар Царнаев “Би ч гэсэн хохирогч. Та бүхэн мэдэж байгаа. Би ахынхаа нөлөөнд автаж, халдлагад зүгээр л оролцсон. Өөр зүйл байхгүй. Ахынхаа өмнөөс амиа алдсан хүмүүсээс уучлалт гуйя. Шүүх буруугүй гэдгийг минь тогтоох байх” гэж хэлжээ. Түүнийг ийнхүү хэлсний дараа танхимд сууж байсан хохирогчдын ар гэрийнхэн “алуурчин” хэмээн хашгирчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин