”Шарын гол”-ын барилгаас ажилчин унаж нас баржээ
2015-05-13

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд барилга дээр ажиллаж байсан ажилчид өндрөөс унаж осолдсон байна.

 

Тус сумын Санжинт багийн “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрийн талбайд барилгын 3 давхраас 2 хүн унасан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагчид очиж үүрэг гүйцэтгэжээ.

 

“Шарын гол” ХК-ийн Хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын 4 давхраас барилгын ажил гүйцэтгэж байсан гэрээт ажилтан Ж /Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 23 настай эрэгтэй/, Б /Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын харьяат 20 настай эрэгтэй/ нар унаж иргэн Ж бетонд дарагдан газар дээрээ нас барсан байсныг гаргаж Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Иргэн Б хүнд гэмтсэн байсныг Шарын гол сумын эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин