Баянзүрхчүүд хайрхандаа мод тарьлаа
2015-05-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний  63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны А/146 дугаар тушаалын дагуу Улсын хэмжээнд нэг сая мод ургуулах аянд Баянзүрхчүүд нэгдэн8997 мод, 3908 бут сөөгийг тарьлаа.

 

Энэ сарын 9-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид ,Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, тасаг, албадын алба хаагчид Баянзүрх хайрханд 800 ширхэг шинэс буюу шилмүүст мод, 400 ширхэг агч буюу гоёлын мод тарив.

 

 Мөн дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад мод тарих ажилд идэвхитэй оролцлоо. Тухайлбал, Дүүргийн хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид 28 дугаар хорооны 1-р хэсэгт“Хужирбуланхөгжил” Газар өмчлөгдийн холбооныбайгуулсанхүүхдийнтоглоомынталбайн 20 мкв талбайдбор голт, монос, хайлаас зэрэг 20мод тарьж хайсжуулсан юм.

 

Харин дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн багш сурагчид нийт 1590 мод тарьсан бол Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ясли, эрүүл мэндийн нэгдэл, Сууц өмчлөгчдийн холбоод1745 мод, 2105 бут сөөг, Сууц өмчлөгчдийн холбоод орон сууцны хороололд 1071 мод, 1398 бут сөөгийг тарьсан байна.

 

Дашрамд мэдээлэхэд,төрийн болон хувийн хэвшлийн 190 аж ахуйн нэгж  байгууллагын 3927 хүн бүх нийтийн мод тарих ажилд гар бие оролцлоо гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин