Жэй Родригез Саутхемптоны төлөө 2019 оны зун хүртэл тоглоно
2015-05-14

Саутхемптон клүбийн довтлогч Жэй Родригез багтайгаа шинэ гэрээ байгуулсан байна. 25 настай англи довтлогчийн гэрээ 2016 он хүртэл хүчинтэй байсан юм. Өнгөрсөн зун Адам Лаллана, Люк Шо, Диян Ловрэн, Рики Ламбэрт, Калум Чамберс нарыгаа бусад багт зарж, бүрэлдэхүүн нь суларсан гэгээнтнүүд ирэх улиралд хүчээ сарниулахгүй байхаар шийдсэн бололтой. Английн өмнөд эргийн хотын баг Жэй Родригесийг 2019 оны зун хүртэл үлдээхээр болжээ. 2012 онд Бөрнлигөөс Саутхемптонд шилжин ирж байсан Родригес долоо хоногийн 25000 фунт стерлингийн цалин авах гэрээтэй байсан бол шинэ гэрээгээр 60 мянгыг халааслах боломжтой болж байна.

 

 

 

Өвдөгний холбоос эдийн гэмтлийн улмаас жилийн хугацаанд багтаа тус хүргэж чадаагүй Родригес эргэн бэлтгэлдээ орсон сайн мэдээ гарсны дараа ийнхүү гэрээ шинчлэгджээ. Түүнийг Ливэрпүүл, Манчэстэр Сити, Тоттэнхэм багууд анхааралдаа аваад байгаа юм. Өнгөрсөн улиралд багтаа 17 гоол оруулж тодорсон ч гэмтлийн улмаас Английн шигшээд багтан ДАШТ-нд оролцож чадаагүй. Гэхдээ одоо түүнд өөрийгөө харуулах боломж нэг улирлын турш байна. Саутхемптоны хувьд баруун жигүүрийн хамгаалагч Натаниел Клайнтай мөн шинэ гэрээ байгуулахаар ярилцаж байгаа. Түүнийг Манчэстэр Юнайтэд клүб авахаар сонирхож байгаа ч Рональд Куман боломжийн цалин амлаж багтаа үлдээхээр чармайж байгаа юм.

 

 

Эх сурвалж:   www.scoreport.mn

 

 

Shuud.mn
Сонин хачин