Баян суманд гарсан түймрийг унтраажээ
2015-05-14

Төв аймгийн Баян сум 2 дугаар баг "Дуут" зүлэг гэх газар хээрийн түймэр гарч, 5 га газар нутгийг хамарчээ.

 

Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 50 иргэн, 6 тээврийн хэрэгсэл, 10 мотоцикльтойгоор гал түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож, шуурхай арга хэмжээ авсны дүнд өчигдөр орой 19:00 цагийн байдлаар түймрийг бүрэн унтраасан байна.


Түймрийн шалтгааныг тодруулахаар Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж аж. Хуурайшилт ихтэй байгаа энэ үед галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин