Балбын ард түмэнд туслах хандивын тоглолт маргааш болно
2015-05-14

Балба улсад өнгөрөгч дөрөвдүгээр сард хүчтэй газар хөдлөлт болж, уг гамшгийн улмаас олон мянган хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн билээ.

 

Газар хөдлөлтөд нэрвэгдээд байгаа Балбын ард иргэдэд болон Монголын зүүн гурван аймгийн түймэрт өртсөн айл өрх, малчдад тусламж үзүүлэх зорилгоор Монголын Улаан Загалмай Нийгэмлэг “Хандивын аян” санаачилж байна. 


МУЗН нь, ОУ-ын Улаан Загалмай “Улаан Хавирган” сар нийгэмлэгүүдийн холбоонд 1959 онд 84 дэх гишүүнээр элсэн оржээ. Уг хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсгийн хувьд, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бусдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байгаа юм.

 

Тодруулбал, маргааш Морин хуурын чуулгын бүрэн хэмжээний тоглолт 19 цагт МҮЭСТО-нд зохион байгуулна.

 

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин