“Hotel nine” сүлжээ зочид буудлын Улаанбаатар хот дахь салбар шинээр нээгдлээ
2015-05-15

 

Үндэсний хэмжээний сүлжээ зочид буудлыг бий болгох зорилттой ажиллаж байгаа Номадсын сүлжээ ресторан нь “Hotel Nine” зочид буудлынхаа Улаанбаатар хот дахь салбараа 5-р сарын 14-ны өдөр нээж зочид үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.

 

2012 оны 1 сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Hotel Nine зочид буудлын анхны салбар, 2012 оны 9-р сард Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд 2 дахь салбараа нээж байсан бол өнөөдөр Монгол улсын аялал жуулчлал болон зочид буудлын салбарын хөгжилд шинэ өнгө төрх нэмэх бизнес ангилалын, 3 одтой “Hotel Nine UB”  зочид буудлаа нээж байна.

 

 

 

“Hotel Nine UB” зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсийн хэсэгт болох Засгийн газрын ордон, Чингисийн талбайгаас 200 метрийн зайд байрлаж байгаа учраас гадаад, дотоодын зочид, жуулчдад байршлын хувьд маш таатай газарт байгаа нь аялалын нэмэлт зардалгүйгээр хотын төвийн үзвэр, үйлчилгээний газруудаар зочлох боломжтой юм.

 

Орчин үеийн зочид буудлын шинэ өнгө төрх, нүүдэлчин монголчуудын ахуй, хэв маягийг хослуулсан интерьер, экстерьер дизайны шийдэлтэй Нotel Nine UB” зочид буудал нь боломжийн хямд, хэмнэлттэй үнээр, энгийн тохилог, тав тухтай өрөөнд байрлахыг зорьсон ажил хэрэгч зочид төлөөлөгч, бизнес түншүүд болон аялагч жуулчддын минимум-хэрэгцээт бүх зүйлийг хангасан өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, олон улсын зочид буудлын стандартад нийцсэн буудал болжээ.  Шинэ хэв маягийн экстерьер дизайны шийдэл нь хотын төвийн гудамжны нэгээхэн хэсгийн өнгө төрхийг сайжруулсан үзэмжтэй орчинг бүрдүүлж чадаж байна.

 

Зочид буудлын нийт багтаамж нь нэг дор 120 зочныг хүлээн авч, байрлуулан үйлчлэх боломжтой ба Стандарт, Люкс, Бизнес зэрэглэлийн гэсэн нийт 51 өрөөтэй.

 

Буудлын өрөө бүр нь:

 

·    Samsung брэндийн Full HD LED ТV болон 110 гаруй суваг бүхий кабелийн суваг телевиз;

·    Өндөр хурдны утастай, утасгүй ИНТЕРНЕТ холболт;

·    Samsung брэндийн DVMs загварын цахилгааны зарцуулалт багатай, ЭКО шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй агааржуулалтын системээр тоноглогдсон

·    Жилийн 4 улиралд халуун усаар тасралтгүй хангах буудлын өөрийн халуун усны системтэй

 

 

 

Зочид буудлыг барьж байгуулах төлөвлөлтийнхөө үеэс эхлэн олон улсын сүлжээ зочид буудлуудын стандарт, үйлчилгээний онцлогийг судалж, тэдгээрийг нэвтрүүлэх зорилготойгоор өрөөний тохижилт, нэмэлт үйлчилгээ, захиалга бүртгэл болон камер хяналтын систем зэрэгт онцгой анхаарч ажилласан нь ерөнхий зохион байгуулалтаас харагдаж байлаа. Орон зайн хувьд хязгаарлагдмал зай талбайг зочинд ээлтэй байдлаар зохимжтой шийдлээр ашиглан, өрөөнүүдийг шийдсэн байна. 

 

Мөн 30 хүний хурал, сургалт, уулзалт зохион байгуулах боломжтой уулзалтын өрөө, танхимтай учир бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах үйлчилгээг санал болгож байна.

 

Хотын төвийн гудамжийг цэлгэр том цонхоор тольдон харж, Европ хоолыг амтархан зооглох боломжтой Casual Dining ресторандаа өглөө бүр буфет хэлбэрээр континентал болон европ маягийн өглөөний цайгаар үйлчлэх ба дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн, өргөн сонголт бүхий дарсны менюгээр үйлчилдэг онцлогтой.

 

Зочид, төлөөлөгч, жуулчдад буудлын өрөөгөө онлайнаар захиалган баталгаажуулах боломжтой www.hotelnine.mn вебсайтдаа захиалгын систем суурилуулсан байна.
Олон улсын зочид буудлын захиалгын системийн олон талын урсгалд шууд холбогдох нь дэлхийн өнцөг булан бүрийн аялагч, жуулчдад илүү ойр болсноороо давуу талтай.

 

Гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх Монгол улсын засгийн газрын олон талт бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэгээхэн хэсэг зочид буудлын үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлын ор хоногийн нийлүүлэлтийн хэрэгцээг уян хатан үнийн бодлогоор хангаж ажиллах нь Hotel Nine UB зочид буудлын нэг зорилт нь юм байна.

 

 

 

 

 

 

Зочид буудлын захиалга өгөх:

Утасны дугаар: 77114334

Имэйл хаяг:    reservation@hotelnine.mn

 

 

МАРКЕТИНГ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Утас:  8911 5590  , 8905 4334

info@hotelnine.mn

www.hotelnine.mn

 

Shuud.mn
Сонин хачин
zoshin:
virusiin ner yum shig oor ner oldoogui yum baihdaa
2015-05-15