Н.Моди маргааш ирнэ
2015-05-16

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди маргааш хүрэлцэн ирнэ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

 

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт  бараалхана. Мөн Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийх аж.

 

Мөн тэрбээр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ. Хүндэтгэлийн чуулган маргааш 12.00 цагт эхэлнэ.

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.

 

Түүний айлчлал энэ 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
халтарууд яавч олигтой юм хэзээ ч хийдэггүй. гадаад хүн харахаараа өвдөг сөгддөгөө колоничлолын сэтгэхүйнээсээ хэзээ салах вэ
2015-05-17