”Автобус-3”, ”Мяралзаа” компанийн жолооч зорчигчийг гэмтээжээ
2015-05-18

СБД-ийн нутаг Дарь эхийн зам, 33-ын буудлын замд “Автобус-3” ХХК-ийн Daewoo маркийн автобусны жолооч А нь зорчигч 14 настай эрэгтэй Ж-г унагаж гэмтээжээ.

Мөн БЗД-ийн нутаг Нарны зам, Чулуун овооны Цагдаагийн постын баруун замд “Мяралзаа” ХХК-ийн Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Н нь зорчигч 69  настай эмэгтэй Ц-г  унагаж гэмтээсэн байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа  хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй" заасан байдаг.  Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусны жолооч нар нь зорчигчоо бууж, сууж амжаагүй байтал хөдлөөд явдаг, дуртай газраа хүн буулгаж суулгадаг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг,  бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох  зэрэг зөрчлийг  гаргаснаас болж зам тээврийн осолд нийтийн тээврийн автобусны жолооч нар ихээр холбогдож байна.

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Л.Амаржаргал "Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нь хамгийн их хариуцлага, дэг журамтай байх ёстой учир нь өөрөөсөө гадна олон хүний амь нас эрүүл мэндийг хариуцаж явдаг учир замын хөдөлгөөний хууль, дүрмийг биелүүлэн аюулгүй байдлы сайтар хангах, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэн бусад жолооч нарт үлгэр дуурайлалтай замын хөдөлгөөнд оролцох ёстой". Энэ асуудал дээр нийслэлийн Тээврийн газар холбогдох аж ахуй нэгж байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байгааг санууллаа.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manai busnii jolooch nar ugaasaa ymarch soylgui tamhi tatna tsonhooroo nus shulsee hayna hurd hetruuleh bol enuuhend nudend ni zorchihch bish mongo l haragdaj hoorondoo uraldaj hun ug helvel konduktoruud ni bas niileed huniig zagnana.manai ulsiin buh togtoltsoo buruu bna.
2015-05-18
zochin:
Ugaasaa arai denduu uilchilgeenii soyolgui shuu dee. Buh jolooch nar utsaar yarina. Hun teesnee medkui bainga ogtsom hurd ogtsom toormoztoi yavdag . Mash hurdtai davhij baij buuh humuus haalgandaa oirtooroi gej orildog unen duufff teneg mangar . .
2015-05-18