Увс аймагт өчигдөр газар хөдөлжээ
2015-05-18

Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ааргын-Уул” гэдэг газар өчигдөр газар хөдлөлт болжээ.

 

Тодруулбал, Тариалан сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т / Ө.91081/00//, У.49066/00// газар зүйн солбилцолд тавдугаар сарын 17-ны өдрийн 10:14 цагт газар хөдөлжээ.

 

Чичирхийлэл 3,72 магнитутын хүчтэй  болсон талаар Одон орон геофизикийн судалгааны төвөөс цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд одоогоор ямар нэг хохирол байхгүй аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин