Биелэгдэшгүй даалгавар ашиг орлогоороо тэргүүлсээр
2012-01-04

Өнгөрсөн 12-р сарын дундуур АНУ-д нээлтээ хийсэн “Mission Impossible: Ghost protocol” кино гурав дахь долоо хоногтоо бокс оффисыг тэргүүлж байна. Нийт 145 сая долларын өртгөөр бүтээгдсэн тус кино одоогийн байдлаар 377 сая долларын ашиг орлого олоод байгаа аж. Холливудын супер од Том Круз уг киноны гол дүр болох Этан Хантын дүрд тоглосон ба өмнөх ангиудад нь ч мөн энэхүү дүрийг бүтээж байсныг та бүхэн санаж байгаа байх. Этан Хантыг Москвад нууц даалгавар гүйцэтгэж явахад нь террористууд алан хядах ажиллагаа үйлдэх ба үүнийг оросууд америкийн талаас хийж буй заналхийлэл хэмээн үзэж дэлхийн хоёр хүчирхэг гүрэн дайны ирмэгт тулж ирнэ. Этан Хант ийнхүү маш хэцүү байдалд “Биелэгдэшгүй даалгавар” гүйцэтгэх болно. http://www.youtube.com/watch?v=V0LQnQSrC-g&ob=av3e  
Shuud.mn
Сонин хачин