Дөрвөн байкер цагдаагийн гарт амиа алджээ
2015-05-19

Техас мужид байкерууд буудалцсаны улмаас есөн хүн амиа алдаж, 18 хүн шархтсан билээ. Тэгвэл буудалцааны үеэр дөрвөн байкер цагдаагийн бууны суманд оногдож, амиа алдсан байх магадлалтай хэмээн нэрээ нууцалсан мөрдөн байцаагч мэдээлсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав.

 

“Буудалцаан болж байна” гэх дуудлагын дагуу хэргийн газар 19 цагдаагийн ажилчин очсон. Тэд эмх замбааргүй байдлыг эцэслэхийг тулд агаарт хэд хэдэн удаа хий буудсан хэмээн мэдэгджээ. Цагдаагийнхан галт зэвсэг ашигласан 200 гаруй байкерийг баривчилсан бөгөөд жинхэнэ хэрэгтнүүдийг хайж байгаа юм.

 

Байкерууд өнгөрсөн оноос эхлэн зөрчилдөөнтэй байсан гэнэ. Хэдэн сарын өмнө хоорондоо зодолдож байхдаа баригдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин