Обама өөрөө жиргэдэг болжээ
2015-05-19

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зөвхөн өөрөө хөтөлдөг албан ёсны твиттер хуудастай болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр 60 сая дагагчтай “Барак Обама” гэх твиттер хаягтай. Энэхүү твиттер хаягийг Обама бус Ерөнхийлөгчийн тамгын газар хөтөлдөг билээ.

 

Обамагийн шинэ хаягийг ганцхан өдрийн дотор 1.34 сая жиргээч дагасан бол тэрбээр 65 хүнийг дагажээ. Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон Ерөнхий сайд Дэвид Камероныг дагасан байна.

 

Ерөнхийлөгч анхны жиргээгээ “Сайн уу, твиттер минь” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хар болжмор гэж байхнээ дээ. тэгээд тэр нь шулганаад жиргээ юу.
2015-05-19