Бурхан халдуныг тахина
2015-05-20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн  газраас энэ сарын 27-ны өдөр Бурхан халдун уулыг тахих шийдвэр гарчээ.

 

Тайлгыг уламжлалын дагуу Бурхан Халдун хайрханы бараа нь харагдах газраас хийх, тайлгын наадам зохион байгуулах гэнэ. 

 

1818 оноос эхлэн тахин шүтэж ирсэн Бурхан Халдун уулын төрийн тахилгын уламжлалт ёс заншлыг сэргээх, ээлжит төрийн тахилгын товыг тогтоосон байдаг. 

 

2013 оны Засгийн газрын тогтоолоор Бурхан Халдун уулыг Монгол түмний бахархалт хайрхан болгож, 1995 оноос эхлэн орчин үеийн ёс заншлаар тахиж ирсэн түүхтэй. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин