Харри гэрлэхийг хүсэв
2015-05-20

Их Британийн хатан хаан II Элизабет ач хүү Харриг ганцаараа байгаад сэтгэл зовниж буйгаа мэдэгдэж, түүнийг угсаа гарал сайтай бүсгүйчүүдтэй танилцуулахаар болсон тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Харри энэхүү саналыг хүлээн авсан бөгөөд одоогоор Австралийн агаарын хүчинд алба хааж байгаа юм. Тэрбээр ирэх есдүгээр сард цэргийн албаасаа халагдах билээ.

 

Харри ах Уильямыгаа бодвол ихэвчлэн олны танил урлаг, спортын алдартнуудтай холбоо тогтоодог билээ. Саяхан “Харри Потер” цувралын од Эмма Уатсонтай нэр холбогдоод амжсан юм. Ханхүү Австралийн хэвлэлд “Би эмээгийнхээ зөвлөсөн, хамгийн гол нь гэр бүлд минь таалагдсан бүсгүйтэй гэрлэх болно. Мэдээж хэрэг би ганцаараа энэ амьдралыг туулахгүй. Гэр бүлтэй болно. Тиймээ гэр бүл миний мөрөөдөл. Харамсалтай нь гэрлэх санал тавих бүсгүйтэй тааралдахгүй байна” гэж хэлжээ.

 

Бяцхан гүнж Шарлотте Элизабет Диана мэндэлсний дараа Харри хүүхэдтэй болохыг хүсч буйгаа Кейт Миддлтонд ярьж байсан хэмээн ордны хамгаалагч “www.dailymail.co.uk” сайтад ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин