Улаанбаатар хотын төлөвлөгөөг танилцуулав
2015-05-20

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын зарим яам, тусгай газрын ахлах албан тушаалтнуудад “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт тусгай сургалтыг энэ сарын 19, 20 – ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.     

Сургалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулав.



УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд Аюулгүй, эрүүл, ногоон хот, амьдралын таатай орчин бүрдүүлсэн хот, Сайн засаглалтай, дэвшилтэт хууль эрх зүйн орчин бүхий хот, Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан хот, Азийн аялал жуулчлалын нэг төв хот, Дэлхийн хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын жишигт хүрсэн хот болох зорилтыг тусгасан. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 16 тэрбум ам.доллар шаардлагатай юм. Санхүүжилтийн эх үүсвэрийг Улсын төсөв, нийслэлийн төсөв, хувийн салбараас санхүүжүүлж байна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 8 дэд төвийг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг Азийн хөгжлийн банктай хамтран байгуулж байна.  


Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтран метро байгуулах төсөл, Япон Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд олон улсын нисэх буудлыг өргөтгөн шинэчилж, Амгалан дулааны цахилгаан станц, 5 дугаар цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн “Найрсаг Улаанбаатар”, “Ухаалаг Улаанбаатар”, “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх ажлын талаар танилцуулж, санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ter togtvorgui ued erenxii televlegee gej yarid ch nemergui, xarin ulam shambaaraldaad utaa toosondoo xordood emxii baasaa unerteed usgui tarvaga bolood baij dee. udaxgui erchim xvchnii xomsdol bolj xuuchin oron suucnuud balgas bolj uneguideed irexeer ger xoroolol zaisanchuudiin dund dain bolnoo
2019-01-04
Зочин:
Batalsan tolovlogoogoo dagadag baisansan bol mania Ulaanbaatar odiid 3 daxin tomrood unexeer saixan xot bolox bailaa. Daanch ene tolovlogoo dargiin shuugeen dotor toos daruulaad l xevtej baidag um da
2015-05-20