Дэвид Леттермэн тэтгэвэртээ гарлаа
2015-05-20

АНУ-ын нэрт хөтлөгч, “CBS” телевизээр цацагддаг “Late” шоуг 1985 оноос хөтөлж буй Дэвид Леттермэн өнөөдөр тэтгэвэртээ гарч, шоугаа орхиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 30 жилийн хугацаанд 6000 гаруй зочныг нэвтрүүлэгтэй урьж, ярилцсан аж. Леттермэн өнгөрсөн онд тэтгэвэртээ гарах болсноо мэдэгдэж “Би залуу үеэ дэмжихийг хүсч байна. Дараагийн Леттермэн тодрох цаг боллоо” гэж хэлжээ.

 

Хөтлөгч холливуудын ихэнх одтой ярилцсанаас гадна 2012 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама, Их Британийн ханхүү Харри, Ерөнхий сайд Дэвид Камеронтой ярилцсан юм.

 

Дэвид Леттермэн 2014 оны есдүгээр сард цацагдсан сүүлийн шоундаа дуучин Жастин Биберийг урьсан билээ. Тус шоунд Бибер газарзүйн хичээлдээ тун муу гэдгээ харуулжээ.

 

Бибер “Би бүх тивд очиж үзсэн” гэж хэлэхэд хөтлөгч “Тэгвэл дэлхийд хэдэн тив байдаг вэ. Эхнээс нь нэрлээч” гэжээ. Дуучин хөтлөгчийн асуултад хариулж чадаагүй бөгөөд “Би газарзүйн хичээлдээ огтхон ч сууж байгаагүй. Үнэнийг хэлэхэд, дэлхийд хэдэн тив байдгийг сайн мэдэхгүй” хэмээн хариулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин