Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-05-21

МУИС-ийн Эрдмийн танхимд

09:00 цагт “Монголын буддын судлалын орчин үеийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

 

Хангарди ордны 14 давхарт

10:00 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга баригдах 4 байршилд ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААГ зохион байгуулна. Холбогдох утас: 9905-6537

 

Өлгий даавууны тусламж үзүүлнэ

III төрөх эмнэлэгт 11.00-12.00 цагт, II төрөх эмнэлэгт 12.30-13.30 цагт, ЭХЭМҮТ дээр 14.00-15.00 цагт Дэлхийн Муза Сан нь “Хайраар өлгийдье” төслийн хүрээнд өлгий даавууны тусламжийг үзүүлнэ.

 

Биеийн тамир спортын хөгжлийн төвд

12:00 цагт Хүүхдийн V их наадам, пара жүдо бөхийн анхдугаар их наадмын нээлт болно.

 

Шинэ эмнэлгийн нээлт болно

12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопедийн үйлчилгээ үзүүлдэг, дотооддоо хиймэл цорго, хиймэл эрхтэн үйлдвэрлэдэг "Эрхэм чанар" ХХК-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан барьж буй шинэ эмнэлэгийн байрны нээлт болно. Байршил: 3-р эмнэлэгийн хойд талд, Гэмтэлийн эмнэлэгийн урд талд. 12:00 цагаас болно. ТА бүхнийг урьж байна. Утас: 88093607

 

МН мэдээллийн төвд

11:00 цагт Залуучууд нэгдсэн намын гишүүд ИЗНН-нд нэгдэх тухай асуудлаар мэдээлэл хийнэ. Хүндэт сэтгүүлч та бүхнийг урьж байна. Холбогдох Утас: 88069710

11:40 цагт АНУ-ын H2OIL корпорацийн Монгол Улс дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер “Жим вэйл монголия интернейшэнл”ХХК-ны хамт олон Байгаль орчинд ээлтэй нано технологийн талаар мэдээлэл хийнэ. “Нано шатахуун”-ыг зах зээлд үе шаттайгаар нийтийн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлснээр байгаль орчинд ихээхэн ач холбогдолтой юм.

12:30 цагт Ногоон дарь эхийн холбооноос Монголын бурхан шашинтнууд яагаад хамтаараа буян хийдэггүй вэ хэвлэлийн хурал зарлав.

 

БЗД-ийн 172-р цэцэрлэгт

11:00 цагт ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас санаачлан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүдэд зориулсан 12 төрлийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 500 ширхэг зурагт хуудсыг эрхлэн гаргалаа. Энэхүү зурагт хуудсыг Баянзүрх дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 255 бүлэг, хувийн өмчийн 102 цэцэрлэгт үнэ төлбөргүй хандивлана. Утас: 88115446, 88013108

 

"Монгол глобал" компанийн хашаанд /Худалдаа, үйлчилгээний Саруул маркет /Нарны зам дагуу "Урбанек" компаниас баруун тийш/

11.00 цагт "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны хүрээнд МХЕГ-аас Хяналтын хуудасны талаар үзүүлэх сургууль зохион байгуулна. Аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Хэвлэлийнхнийг урьж байна. Лавлах утас 99095421, 91989890

 

НЗДТГ-ын А зааланд

11:00 цагт Монгол цэргийн сүр жавхааг илтгэсэн “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 5 сарын 23-ны өдөр Чингисийн талбайд болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас маргааш мэдээлэл өгнө. Сэтгүүлчид Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. 99666553

 

 

 

Shuud.mn
Сонин хачин