Эмэгтэй волейболчид Вьетнамын багтай тоглоно
2015-05-21

Азийн эмэгтэйчvvдийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн Хятадын Тяньжин хотод үргэлжилж байна. Монгол Улсын баг тамирчид тэмцээний С хэсэгт Япон, Вьетнам, Туркменистаны багуудтай сугалаа таарсан билээ. Тэгвэл өнөөдөр эхний тоглолтоо 14:00 цагт Вьетнамын багтай хийнэ.

 

Энэхүү тэмцээн нь олимпийн эрх олгох юм байна. Манай багийн бүрэлдэхүүнд Г.Цэцэгжаргал, А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтсан. Багийн ахлах дасгалжуулагчаар Г.Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, багийн менежерээр Т.Алтансүх нар ажиллаж байна.

 

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан 2013 онд Тайландад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 14 дүгээр байрт шалгарч байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
тулга:
2013 онд 14 дүгээр байрт орсон бол энэ жид 11 дүгээр байрт оржээ энэ бол бага гэсэн амжилт шүү дараа дараагийн тэмцээнд амжилт хүсье.
2019-09-11