Иракийн армийн цэргийг дүүжилжээ
2015-05-21

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид энэ долоо хоногийн эхээр Багдад хотоос 112 км-ийн цаана байрлах Рамади хотыг эзэлсэн билээ. Хэт даврагчдын дайралтаас болж тус хотоос 6000 хүн дүрвэсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади хэт даврагчдын эзлэн түрэмгийлэх бодлогын эсрэг тууштай тэмцэхийг АНУ тэргүүтэй холбоотон орнуудаас хүсчээ. Тэрбээр мөн армийнхан Рамади хот руу дайрахаар төлөвлөж, бэлтгэл сургуулилтаа хангаж буй тухай “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан байна. Рамади хотод эрхээ тогтоогоод буй хэт даврагчид өчигдөр барьцаанд байсан Иракийн армийн цэргийг дүүжилж, Засгийн газарт сануулга өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Рамади хотыг чөлөөлөх үеэр уг цэрэг хэт даврагчдад барьцаалагдсан юм. Хэт даврагчид гурван давхар барилгын тагтан дээрээс түүний хоолойд нь олс углаад шидсэн байна. Цаазын ял гүйцэтгэсэн Жиханд Хамир гэгч “Биднийг тайван орхихгүй бол барьцаанд байгаа армийнхан амиа алдах болно. Мөн холбоотон орнууд болон армийнхан биднийг тайван орхихгүй бол Рамади хотын бүх түүхийн дурсгалт зүйлийг устгах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин