Түймэрт хоёр хүн түлэгджээ
2015-05-22

Энэ сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын төвөөс баруун хойш 45 км-т орших Жаргалант багийн “Баруун сүүл” гэдэг газар  хээрийн түймэр гарчээ. Түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 151 иргэн, 19 автомашинтай, нийт 175 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

 

Түймэр унтраах үеэр 32-42 насны хоёр хүний нүүр бага зэрэг түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Энэ хүмүүсийн биеийн байдал сайн байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин