Ханги боомтоор хууль бус зүйл нэвтрүүлэхийг завдав
2015-05-22

Өнөөдөр Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд зорчиж явсан иргэн М хориотой зүйлсийг хил нэвтрүүлэхийг завджээ. Тэрбээр үзмэн мана болон 21.5 кг байгалийн чулууг машиныхаа хаалга, сандалдаа нууж гаргахыг завдсан байна.

 

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын  байгууллагад шилжүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин