Сандра Баллок: Охинтой болохыг хүсч байна
2015-05-23

Холливуудын нэрт жүжигчин Сандра Баллок “ELLEN” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Одоо хүртэл ганц яваа шалтгаанаа яриач. Та бол сайхан бүсгүй?

 

-Баярлалаа. Гэхдээ шинэ хайр эсвэл шинэ гэр бүлтэй болохыг тийм ч их хүсэхгүй байна. Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэн нэгний өмч эсвэл хэн нэгнийг хардахаас залхаж байна. Сандра Баллок нэг үнэнийг ойлгосон. Би эрх чөлөөтэй байхдаа илүү амар амгалан байдаг гэдгээ ойлгосон. Эрх чөлөөтэй байх таалагдаж байгаа шүү. Нэг л өдөр надад шинэ амьдрал, шинэ сорилт ирнэ гэдэгт итгэлтэй байна.

 

-Хүн бүхэн хайрлуулахыг хүсдэг биз дээ. Яагаад хайрыг хүлээн авахаас зугтаагаад байгаа юм бэ?

 

-Надад залуус таалагддаг. Би сайхан залуусыг харж сэтгэлээ баясгах дуртай. Гэхдээ надад хэрэгтэй ганц эр хүн бол миний хүү. Би хүүдээ илүү баталгаатай амьдрал бэлэглэхийг хүсч байна. Хүү дөнгөж дөрвөн настай. Амьдралыг одоо л амттай болгон харж байгаа хүүгээ сайхан, эрх чөлөөтэй амьдруулахыг хүсч байна. Луис хэзээ “Одоо зогс ээжээ” гэж хэлэх хүртэл би хайр халамжаа үргэлжлүүлсээр байх болно. Тэр цагт хайрын тухай бодохыг хүсч байна.

 

-Луис их том болжээ. Таны амьдралд энэ бяцхан залуу орж ирээд хэрхэн өөрчлөгдөв?

 

-Хүүхэд энэ ертөнцийн гэнэн томоогүй зүйл. Мөнгөтэй мөртлөө хүүхэдгүй олон хүмүүс бий.  Би тэднийг өрөвддөг. Юуны төлөө тэр мөнгийг үржүүлж, хадгална вэ. Луис миний амьдралын утга учир. Намайг уйлах үед “Ээжээ зүгээр үү” гэж асуухад миний нулимс шууд л хатдаг. Миний амьдрал Луисын тусламжтайгаар аз жаргалтай болсон. Бурхан минь,  хүүгээ санаж байна шүү.

 

 

-Та ганц бие ээж. Гэхдээ Луис таны хэвлийгээс төрөөгүй. Одоо хүртэл төрөхгүй байгаад  шалтгаан бий юу?

 

-Энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Эмэгтэй хүн нууцгүй байна гэдэг утгагүй хэрэг. Далайн ёроол сувдаа хэрхэн нуудаг билээ. Би ч гэсэн энэ нууцаа сувд адил нуух болно. Сэтгэл хөдөлсөн ч энэ тухай ярихгүй.

 

-Сүүлийн үед хэвлэлүүд таныг хүүхэд үрчилж авах гэж байгаа гэх юм. Хэр баттай мэдээлэл вэ. Энэ асуултад хэрхэн хариулах  вэ?

 

-Энэ тухай саяхнаас биш 2, 3 жилийн өмнөөс боддог байсан. Надад охид таалагддаг. Тэдний хэрэглэж байгаа зүйлс их хөөрхөн, өхөөрдмөөр. Тиймээс охинтой болохыг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл тун удахгүй биелэх байх. Учир нь би хүүхэд үрчилж авахаар бичиг баримтаа цуглуулж эхэлсэн. Бүтээсэй хэмээн итгээд л хүлээж сууна.

 

-Аль улсаас өргөж авах сонирхолтой байна?

 

-Иргэний дайн, эмх замбараагүй байдлаас залхсан тэр хүүхдийг өргөж авах болно. Би бурхан биш. Гэхдээ нэг хүүхдийг диваажинд байгаа мэт амьдруулах хүч бас итгэл байна.

 

-Насны тухай?

 

-Бага байх тусмаа сайн.

 

-Хэдхэн хоногийн өмнө ээжүүдийн баяр болсон. Та ээждээ ямар бэлэг өгөв. Бас Луис хэрхэн сэтгэлээ илэрхийлэв?

 

-Миний ээж гайхалтай үзэсгэлэнтэйгээс гадна дэндүү сайхан сэтгэлтэй. Би ээждээ ээжүүдийн баяраар оройн хоол хийж өгсөн. Ээж минь оройн хоол идсэнийхээ дараа “Ямар олон жилийн дараа охиныхоо хоолыг идэвээ” гэж хэлсэн. Би ээждээ 2010 оноос хойш ганц ч удаа хоол хийж өгөөгүй гэдгээ ойлгосон. Их муу охин байгаа биз. Өнгөрсөн жилүүдэд ээжүүдийн баяраар ихэвчлэн зураг авалттай байдаг байсан.  Тэгээд л ээжийгээ гомдоохгүй гэсэндээ үнэтэй брэндийн зүйлс бэлэглэж, хоосон сэтгэлийг нь нөхөх гэж оролддог байснаа сүүлд ухаарсан. Харин хүү минь ээждээ өдөр бүр хэлдэг “Ээжээ хайртай шүү” гэж хэлсэн. Би “Луис надад ямар бэлэг өгөх гэж байна” гэхэд “Би танд бэлгээ өгсөн шдээ. Хайртай гэж хэлсэн” гэсэн. Үнэхээр хөөрхөн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин