Монгол цэргийн жавхаа
2015-05-23

Гэрэл зургуудыг MPA.mn

Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Цэргийн ёслолын хувцсаар жигдэрч, сүрт жагсаалд эгнэн жигдэрсэн монгол цэргүүд жавхаалаг байна. Өнөөдөр Иргэн, цэргийн бахархлын өдөр. Энэ өдөр НЗДТГ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол цэргийн жавхаа-2015” Улаанбаатар цэргийн хүрээний тэргүүний анги, байгууллага шалгаруулах уралдаан Чингис хааны нэрэмжит төв талбайд боллоо.

 

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны эхний шатнаас анги, байгууллагын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл орчинг сайжруулах, цэргийн алба хаагчдын бие бярдрын стандартыг мөрдүүлэх болон жагсаалч байдлаараа тэргүүлсэн есөн анги өнөөдөр тэргүүн байрын төлөө өрсөлдөж, төв талбайд цугласан нийслэлчүүддээ монгол цэргийн жавхаа, сүрт жагсаалыг үзүүлсэн юм.

 

Өнөөдөр уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан Зэвсэгт хүчний 016, 084, 0150, 0311, 0326, 0353, Хилийн 0151, 0164, 0252 дугаар ангиуд өрсөлдсөн. Тэднээс тусгай байрт ард олонтдоо элитийн батальон гэж алдаршсан дэд хурандаа н.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги шалгарч, өргөмжлөл, 4 сая төгрөг, биеийн тамирын иж бүрдэлээр шагнууллаа.

 

Гутгаар байрыг хурандаа Отгонерөөл захирагчтай Зэвсэгт хүчний 0326 дугаар анги эзэлж, өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын эзэн болов. Харин дэд байрт Алдар гавьяаны хошой одонт, 10 баатрыг эгнээнээсээ төрүүлсэн бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хамт олон шалгарсан. Тэднийг өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдлээр шагнаж буй юм. “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны тэргүүн байрыг хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай Хилийн 0252 дугаар анги эзэлж, “Тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олон” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдлийн эзэн болсон.

 

Шагналын орон сууцыг алба хаагчдаа удирдан тэмцээнд амжилттай оролцсон анги байгууллагын захирагч нар олгох юм байна. Уралдааны тэргүүн байрыг эзэлсэн Хилийн 0252 дугаар ангийн захирагч Ж.Дамдинбазар “Энэ жилийн уралдаан алба хаагчдын бие бялдрын хөгжлийг өндөрт авч үзсэн нь өмнөх жилүүдийнхээс онцлог байлаа. Бие бялдрын хөгжил бол цэрэг хүний үндсэн хөдөлмөр байдаг. Манай ангийнхан 3 сар орчим хугацаанд бэлтгэж, нэлээн тэсвэр, тэвчээр гаргаж, уралдаандаа амжилттай оролцлоо. Алба хаагчдадаа баяр хүргэе. Мөн энэхүү уралдааны хоёрдугаар шатанд шалгарч амжилттай оролцсон Хилийн  0151, 0164 ангийн хамт олонд баяр хүргэж байна. Уралдаанд түрүүлэхдээ гол биш хамгийн гол нь цэргийн хүн тогтоосон хууль, дүрмийн дагуу бэлтгэгдсэн байх ёстой” гэж ярилаа.

 

Иргэн, цэргийн бахархлын өдөр, “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны арга хэмжээнд аугаа эх орны дайны ялалтын баярын парадад Москва хотын Улаанталбайд алхсан монгол цэргүүд, мөн ОХУ-ын Ангарск хотноо Ялалтын баярын парадад оролцсон БХИС-ийн “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сонсогчид оролцлоо.

 

Цэргийн сургуулийн сонсогчдын дүрэмт хувцсаар жигдэрч, бөмбөрийн дуунаар талбайн төв хэсэгт үзүүлэх тоглолт үзүүлж, цэргийн эмх цэгц, ур чадварыг гайхуулах БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” сургуулийн сонсогчид олны хайрыг татахын сацуу бахархлыг хүлээж байлаа. Ангарск хотноо болсон Ялалтын баярын их жагсаалд тэд мөнхүү цог золбоо, жавхаалаг байсан нь илхэн.

 

Цэргийн алба хаасан залуустаа хүндэтгэл үзүүлэх зорилготой Иргэн, цэргийн бахархлын өдрийн арга хэмжээ үргэлжилж байна. Төв талбайд оройн 19:00 цагт Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах бол 20:00 цагт Үдшийн цэнгүүн эхэлнэ. Үйл ажиллагаа 20:40 цагаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолтоор үргэлжилж, 22:00 цагт ёслолын буудлага хийсний дараа үлээвэр хөгжимтэй нийтийн цэнгээнт бүжиг бүжиж, нийслэлчүүд энэ өдрийг тэмдэглэх нь ээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bi MONGOL ULSIIN TULUU ZUTGIE. Gej tangarag urgusun xuuchin tsereg...daanch xuuxdud maani ter saixan unen setgeliin tangaragiig urguj xelj chadsangui...bugd l odoo tsagt xuslere amidrax bolj de...saixanch yum shig bas uruvdmuurch yum shig bolj de mgl er xun...
2015-05-24
zochin:
Mongol ulsiinxaa toloo zvtgie yaj gesen chin bvgd gatsdag baigaa neeree bodox l sanaa yaj zvtgex gee ve yo xiix gee ve te
2015-05-24
zochin:
uul ni javxaa bish chadvar gevel ilvv l dee
2015-05-24
Монгол:
Тэр олон хүний хөлс хүчээр авсан шагналын орон сууцыг ганц ангийн захирагч нь авна гэдэг бол шударга бус гэхэд дэндүү шударга бус зүйл. Орон сууцгүй хүмүүст нь ядахдаа сугалаагаар өгдөг болговол дээргүй юү?????
2015-05-23
Ачу:
Гоё ажил зохион байгуулжээ.Оролцсон цэргийн ангийн бие бүрэлдхүүн болон бүх хүмүүсд баярлалаа.Том баярын хэмжээнд болж байгаа юм байна.Орой очиж бүжиглэе байз.
2015-05-23
Baharhal:
Egel bor tserguudeeree baharhaj baina
2015-05-23
Цэрэг иргэн:
иргэн цэргээрээ бахархасан ийм сайхан өдөр болжээ. Монгол улсынхаа төлөө зүтгэе
2015-05-23