Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Людвик Пайшертай хүч үзнэ
2015-05-23

Дэлхийн шилдэг жүдочдын өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ. Тэмцээний сугалаа өчигдөр явагдсан. Тэмцээн Улаанбаатарын цагаар 18:00 эхлэх бөгөөд өнөөдөр "World Masters"-ын эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг-ын жингийн аваргууд тодорно.

 

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзэх, жидээ дэлхийн чансааг тэргүүлж буй гавьяат тамирчин Г.Болдбаатар эхний тойрогтоо Австрийн тамирчин Людвик Пайшертай барилдахаар сугалаа таарчээ. Мөн жинд барилдах олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн Узбекстаны бөх Диёорбек Урозбоевтэй эхний барилдаанаа хийхээр болсон байна.

 

Г.Хэрлэн, Г.Болдбаатар нар А хэсэгт орсон бөгөөд Г.Хэрлэн өрсөлдөгчөө ялвал манай бөхчүүд хүрэл медалийн төлөө хоорондоо хүч үзэх сугалаа таарсан байна. Харин гавьяат тамирчин Д.Амартүвшин Францын Винсент Лимартай эхний барилдаанаа хийнэ.

 

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзэх олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг эхний барилдаандаа Израйлийн Голан Поллактай сугалаа таарчээ.

 

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар, дэлхийн аварга Японы Рики Накаяатай, олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр Словенийн Рок Драксичтэй, гавьяат тамирчин С.Ням-Очир, АНУ-ын Николас Делпополотой эхний тойрогт учраа таарсан байна.

 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Японы Эми Яамагүши, Мексикийн Эдна Каррилло нарын аль ялсантай нь хүч үзэхээр болжээ. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Цолмон эхний барилдаанаа ОХУ-ын Наталья Кузютинатай, 57 кг-д "World Masters-2013"-ын аварга Д.Сумъяа Их Британийн Никода Смит-Дэвистэй хийх юм байна.


Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
DURAK:
XEDEES YAMAR TV-GEER UZEXIIG XELJ UGUUCH XARR MALL SETGUULCH
2015-05-24
zochin:
Gargaj bga tv bn uu
2015-05-23