Түүхэн номын нээлт болно
2015-05-25

 Төрийн түүхийн музейд энэ сарын 27-нд түүхэн номын нээлт болно. Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь- Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд таниулан алдаршуулах “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн хүрээнд  “Монголын нууц товчоо Түгээмэл эх”-ийн Дэд дэвтэр “Эсгий туургатныг нэгтгэж, Их монгол улсыг байгуулав” номыг хэвлэн гаргажээ.

 

Нээлтэнд урилгаар, Монгол Улсын 17 дах Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, түүхч, археологич Д.Эрдэнэбаатар, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, түүхч, орчуулагч Г.Аким, Нэрт жүжигчин Б.Амарсайхан, Р.Анхням нар оролцоно.

 

Нээлтийн үеэр бүх монголчууд хамтдаа нэгдэж “Чингис хаан” анимейшн кино бүтээж олон улсын зах зээлд гаргах төсөлтэй танилцаж, анхны дэмжигч нь болох, МНТ түгээмэл эх номыг зураачийн гарын үсэгтэй худалдан авах, Монголын нууц товчоо дижитал арт бүтээлийн үзэсгэлэн үзэх боломжтой аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин