Татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгнө
2015-05-25

Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг өнөөдрөөс олгохоор болсон. Уг нь энэ сарын 15-наас олгож эхлэх байсан ч түр хугацаагаар хойшлоод байсан билээ.

 

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар нийслэлийн хэмжээнд нийт 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийг албан татварын буцаан төлөлт хэлбэрээр олгохоор болсон байна. 

 

Эхний ээлжинд нэгдүгээр сарын 20-ноос өмнө татварын албанд тайлангаа ирүүлсэн 11.6 мянган татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангаас өнгөрсөн сарын 6-нд буцаан олгосон байдаг.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yag orohuu unuudur, 15-20 gsn bhgui, huleeseer btal...
2015-05-25