Гурван улсын тээврийн сайд нар уулзлаа
2015-05-25

ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын гурван талт уулзалт болов.

 

 

Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Зам, тээврийн сайд Н. Төмөрхүү, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Тээврийн сайд М. Ю. Соколов, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ян Чуаньтан нар ахлав.

 

Талууд уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын тээврийн яамдын хамтын ажиллагаа нь урт хугацаанд, ажил хэрэгч байдлаар өрнөж ирснийг онцлон тэмдэглэж тээврийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн идэвхжүүлэх Монгол, Орос, Хятадын эрмэлзлэлийг нотолж, гурван улсын дамжин өнгөрүүлэх чадавхийг хөгжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

 

Уулзалтаар авто зам, төмөр замын коридорыг хөгжүүлэх, одоо байгаа төмөр замыг шинэчлэх зэрэг гурван талт тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар яриа хэлэлцээ хийж, уулзалтын үр дүнд гурван яамдын хоорондын протоколд гарын үсэг зурлаа.

Shuud.mn
Сонин хачин