Эрдэнэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2015-05-25

Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус сумын Баянтуул багийн нутаг “Хүүхдийн овоо” гэдэг газар өчигдөр ойн түймэр гарчээ.

 

Түймрийг бүрэн унтраахаар Онцгой байдлын газрын Аврах ангийн 13  албан хаагч, 1 автомашинтайгаар, “Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт газрын 12 албан хаагч, 1 автомашин, нутгийн морьтой 4 иргэн, нийт 29 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин