Өрөмдлөгийн машин гардуулан өглөө
2015-05-25

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр дэгдэж, олон тооны мал, бэлчээр болон тариалангийн газар  шатаж багагүй хэмжээний хохирол учирсан.

 

Үүнтэй холбогдуулан гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааны хүрээнд ХХААЯ-аас Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын Тамгын газарт БНСУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадалтай Усны өрөмдлөгийн машин гардуулан өглөө.

 

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн чадавхийг сайжруулах зорилгоор 2012 оноос эхлэн өндөр хүчин  чадалтай гүний усны өрөмдлөгийн машиныг олгож эхэлсэн бөгөөд энэ удаад  нийлүүлэгч аж ахуйн нэгжийн зүгээс  засвар, ашиглалтын сургалтыг явуулан  хүлээлгэн өгч байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин