Үндэсний үйлдвэрлэгчдээ гурав хоног дэмжинэ
2015-05-25

“Эх орны хүнс-Эрүүл хүнс" сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих өдөрлөгийг ХХААЯ НМХГ-тай хамтран энэ сарын 26- 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус   өдөрлөгийг Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт нэг сарын  аяны хүрээнд  зохион  байгуулж байгаа  аж.

 

Ингэснээр “Хүнсний тухай хууль”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой гэнэ. Эрх чөлөөний талбайд гурван өдрийн турш үргэлжлэх тус өдөрлөгт  үндэсний үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуй нэгж оролцох юм байна.

 

Тэд энэ үеэр чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр ард иргэдэд үйлчилэх аж. Харин НМХГ, ХХААЯ-наас хүнсний аюулгүй байдлыг хангах тухай  мэргэжил арга зүйн гарын авлагаар хангах гэнэ.

 

Ингэснээр хэрэглэгч өөрөө гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах, өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай хоол хүнсийг хэрэглэх талаар  мэдлэг олж авах арга барил эзэмших аж. Мөн хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадалд эзэмшүүлэхийг зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
tegye:
Tegye 3 han honog demjye
2015-05-26
Монголын эсрэг төрийнхөнд:
3 илүү хоног битгий дэмжээрэй. Хятад хамаатнууд чинь дампуурах байх ХХААЯнийхаан.
2015-05-25
Зочин:
3 хоног дэмжихийм биз дээ.
2015-05-25