”Баавгай” Б.Батцэцэгийн хөлд хийсэн эхний хагалгаа амжилттай боллоо
2015-05-26

Чөлөөт бөхийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Залуучуудын анхдугаар олимпийн аварга, өсвөр болон залуучуудын УАШТ-д дөрвөн удаагийн аварга “баавгай” нэрээрээ танигдсан Баатарзоригийн Батцэцэгийн хөлд энэ сарын 21-нд УБ Сонгдо эмнэлгийн Ортопед, үе мөчний мэс заслын багийн эмч баг мэс засал хийлээ.

 

Түүний өвдөгний урд чагтан холбоос тасарсан тул 2012 онд мэс засал хийлгэж, хоёр төмөр хадаас хадуулсан байсныг  мэс засал хийж,  амжилттай гарган авчээ.

 

Ингэснээр дараагийн шатны оношлогоо, эмчилгээнд орох боломж бүрдэж байгаа аж. Энэхүү нарийн түвэгтэй мэс заслыг УБ Сонгдо эмнэлгийнхэн үнэ төлбөргүй хийж, залуу тамирчинд дэмжлэг үзүүллээ. Б.Батцэцэг энэ мэс заслыг хийлгээд маргааш буюу өнгөрөгч бямба гаригт эмнэлгээс гарчээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zaaval baavgai ene tr gej hvniig hochiloj medee tavih hereg yu bainaa.. zvgeer saihan mongol bvsgvi baina shde .. MUU DEJID AVGAI min
2015-05-26