“Харанга” VIP тоглолт хийнэ
2015-05-26

Монголын рок попын ертөнцийн амьд домог болсон “Харанга”хамтлаг энэ сарын 29-нд буюу ирэх баасан гаригт “Харанга VIP” нэртэй тоглолтоо хийхээр болжээ.

 

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар  “Монголика хотел ресорт” ажиллаж байгаа бөгөөд тоглолтод хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож амьд хөгжмийн гайхамшгийг үнэнч фенүүддээ мэдрүүлэх аж.

 

Уран бүтээл, олон жилийн нэр хүндээрээ салбартаа хэдийн дархлагдсан тус хамтлагийнхан энэ удаад чинээлэг эрхмүүдтэй тусгайлан нэгэн үдшийг өнгөрөөхөөр шийдсэн бололтой.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин