Клуни эхнэрээрээ гоёв
2015-05-26

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни сүүлд тоглосон “Tomorrowland” киноныхоо сурталчилгааны ажлаар Токио хотноо хүрэлцэн ирж, албан ёсоор нээлтээ хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Клуни амралтын өдөр “Tomorrowland”-ийн жүжигчдийн хамтаар Токиод ирсэн ч эхнэрээ дагуулан ирээгүй юм. Харин Токио хотын төвд болсон нээлтийн арга хэмжээний үеэр эхнэр Амилийг дагуулан ирж, олны харцыг булаажээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Япончуудад гэнэтийн бэлэг барихын тулд эхнэрээ дагуулан ирлээ. Өнөөдөр Клуниг эхнэр нь гэрэлтүүлж, илүү гайхалтай, гоёмсог харагдуулж байна. Эхнэрээрээ гоёх сайхан байна” гэж хэлжээ.

 

Амаль “Maison Margiela” брэндийн урт хормойтой алтан шаргал өнгийн даашинзаар гоёсон байсан юм. Клунигийн япон фэнүүд түүнийг “Яг л үнсгэлжин шиг үзэсгэлэнтэй харагдаж байсан” хэмээн ярьцгаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин