Хүн амины хэрэгтэнг барьжээ
2015-05-27

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хүний амь нас хохироосон ноцтой хэрэг гарсан тухай өчигдөр мэдээлсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагын албан хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдийг илрүүлсэн байна. 

 

Гэмт этгээд нь 1987 онд төрсөн Сэлэнгэ аймгийн харьяат Б гэгч байжээ. Түүнийг саатуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээллээ.

 

Мөн тэрбээр өдөр тутмын сонин болон зарим мэдээллийн сайтад мэдээлэгдсэн шиг хүний толгойг тасалсан хэрэг гараагүй. Онц хүнд гэмт хэргийн талаар сенсацилж худал мэдээлэл түгээж олныг цочирдуулж байна. Ийм мэдээллийг олон нийтэд хүргэхдээ үнэн бодит мэдээллийг хүргэж байх нь чухал гэдгийг онцлов.

 

Энэхүү гэмт хэргийн хохирогч нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багт оршин суух хаягтай 53 настай Н гэгч байсан бөгөөд тэрээр хоолойндоо мэсний шархтай, гадны нөлөөтэйгээр амь насаа алдсан болох нь хэргийн шалгалтын явцад тогтоогдсон байна.

 

Б.Хүлэг

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин