Кардашиан “Vogue” сэтгүүлийг чимэв
2015-05-27

Реалити шоуны од Ким Кардашиан Бразилийн “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн сард Бразилийн Сан Паула хотноо очиж фэн уулзалт зохион байгуулснаас гадна өөрийн “Selfish” номынхоо нээлтийг хийсэн билээ. 21 хоногийн хугацаанд Кардашианы ном 2.5 сая хувь борлогдож, бестселлерт багтсан хэмээн “Brasil post” мэдээлжээ.

 

Кардашианы зурагтай “Vogue” сэтгүүл ирэх сарын 1-нээс худалдаанд гарна. Захиалга хэдийнэ дууссан гэж тус сэтгүүлээс мэдэгдсэн байна. Шаргал үс, хүзүүтэй хар цамц, бариун өмд өмсч авахуулсан түүний зургийг Мэрилин Монротой тун төстэй буюу Кимийг зургаа авахуулахдаа жүжигчнээс санаа авсан хэмээн хэвлэлүүд бичих болжээ.

 

Ким өнгөрсөн жил хоёр ч удаа “Vogue” сэтгүүлийг чимсэн билээ. Дөрөвдүгээр сард нөхөр Кейни Уэстийн хамтаар нүүр хуудсыг чимсэн Америкийн “Vogue” сэтгүүл борлуулалтаараа рекорд тогтоож, 48 сая хувь борлогдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин