”40 гарсан ах нар залуусын хэлээр ярих уу”
2015-05-28

НАМЗХ-г шинэчлэх түр хорооноос өчигдөр мэдээлэл хийж холбооны удирдлагуудаа эсэргүүцэн түр хороо байгуулж, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар НАМЗХ-г шинэчлэх түр хорооны зохицуулагч, Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгч Д.Отгонбаатараастодрууллаа.

 

 

-НАМЗХ-нд чухам ямар асуудал үүсээд байгаа юм бэ. Та бүхэн ямар үндэслэлээр нийслэлийн МАН-ын даргад шаардлага хүргүүлж байгаа юм?

-НАМЗХ-ны үндсэн дүрмийн 1.2.5-д заасан гишүүдийн тэгш эрхийн зарчмыг уландаа гишгэж найман жил чуулганаа хуралдуулахгүйгээр дархлагдсан хэдэн нөхдөөр тойрон хүрээлүүлж залуусын төлөөлөх эрхийг боогдуулсаар даруй 8 жил өнгөрсөн байна. Энэ байдлыг таслан зогсоож Нийслэлийн НАМЗХ-ны чуулганыг Их хурлаас өмнө хуралдуулж залуусын төлөөлөх эрхийг хангаж өгөхийг Ц.Сандуй даргаас хүсч байгаа юм.

 

НАМЗХ улс орны, нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх үндсэн зорилгоосоо ухарсан. Үүний цаана нийслэлийн НАМЗХ-ны удирдлагуудын увайгүй үйлдэл нуугдаж байгаа. Үүнийг залгамж халаа болсон залуус бид тэвчихгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Энэ зорилго дор өөрсдийнхөө нийтлэг эрх ашгийг хамгаалахаар “Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо”-г байгуулаад байна.

 

 

-Нийслэлийн НАМЗХ-ны чуулганыг хуралдуулах шаардлагыг хэрхэн харж байна вэ. Хуралдуулсанаар энэ бүхнээс гарч чадах уу?

-Чуулганыг хуралдуулах хэд хэдэн шаардлага бий. Тухайлбал нийслэлийн НАМЗХ 8 жил чуулганаа огт хийгээгүй. Энэ нь үндсэн дүрмийн 4.2-т заасан 4 жилд 1-оос доошгүй удаа хуралдана хэмээх заалтыг удаа дараа зөрчсөн. 2012 оны сонгуулийн дараа шинэчлэн байгуулагдсан Нийслэлийн намын хорооны хурлаа 2 удаа хийсэн байхад нэг ч удаа Нийслэлийн НАМЗХ чуулганаа хийгээгүй.

 

8 жилийн хугацаанд дүүргүүдийн НАМЗХ-ны залуучуудын төлөөлөх эрхийг боогдуулж нийслэлийн хэмжээнд ажиллах, танигдах, сонгох, сонгогдох эрхэнд халдсаар ирсэн. Бас НАМЗХ-ны 2015 оны 05-р сарын 20-нд гаргасан хяналтын хорооны тогтоолын дагуу НАМЗХ-ны дүрмийн 3.1 дүгээр зүйлд “НАМЗХ-ны гишүүн нь 16-35 насны Монгол Улсын иргэн байна” гэж заасны дагуу их хурлын төлөөлөгч нь 16-35 насаар хязгаарлагдах учраас одоогийн Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгч дотроос шаардлага хангасан тэргүүлэгч 30 хувьд ч хүрэхгүй байгаа. Энэ нь бидний үеийн залуусын төлөөлөх эрхийг боогдуулсан болчимгүй үйлдэл юм.

 

Нэгэнт дүрмээрээ нас нь болсон ах нар их хуралд биднийг төлөөлж суугаад яах юм бэ. Ямар нэгэн сонгуульт албан тушаалд очих боломжгүй нөхөд яаж биднийг төлөөлөх вэ. Бид нэг л зүйлийг хэлэхийг хүсэж байна. 40 гарсан тэргүүлэгчидтэй Нийслэлийн НАМЗХ 18-30 насны залуусын хүсэл сонирхол, хөгжих боломж, сэтгэлгээг ойлгож тэдэнтэй харьцаж тэднийг нэгтгэх ямар ч боломжгүй.

 

Ер нь бол Нийслэлийн шат шатны сонгуулийн ялагдал бол хэзээ ч байр сууриа тавьж өгдөггүй, 8 жил салхи оруулаагүй 40 гарсан ах нарын бүлэглэл Нийслэлийн НАМЗХ-тай ч холбоотой. Монгол Ардын нам нийслэлд залуустай ажиллахын тулд залуусаар дамжуулж тэдний хэлээр ярихаас биш 40 гарсан нөхдүүдээр дамжвал ойлголцоно гэдэг юу л бол.

 

 

-Нэр бүхий хоёр даргыг дүрэм зөрчиж томилогдсон асуудал байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Нийслэлийн НАМЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч гэх Г.Баярхүү чуулганаар болон бага хурлаар батламжлагдаагүй. Үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал үндсэн дүрмэнд байхгүй учраас дүрмийн бус үүрэг гүйцэтгэгч Г.Баярхүү Нийслэлийн НАМЗХ-г төлөөлөх эрх зүйн чадамжгүй гэсэн үг. П.Баярхүү 1974 онд төрсөн. 41 настай. Их хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхгүй. Бас нарийн бичгийн дарга Д.Сэрээтэр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон буюу Төрийн жинхэнэ албан хаагч болсон учраас удирдах албан тушаал хаших дүрмийн үндэслэлгүй. А.Сэрээтэр 1974 онд төрсөн. 41 настай. Тэгэхээр их хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхгүй гэсэн үг.

 

НАМЗХ-г шинэчлэх түр хорооныхон Нийслэлийн НАМЗХ-ны чуулганыг Их хурлаас өмнө хуралдуулж Их хурлын төлөөлөгчдийг шинэ бүрэлдэхүүнээс сонгуулах боломж олгохыг хүсч байгаа.

 

Ярилцсан: С.Отгон

 

Эх сурвалж: www.TODAY.mn
Shuud.mn
Сонин хачин
saraa:
40 gardan humuusiig zaluu hun gej helehgui bhaa. Dund ergem nasni humuus gej heleh bhaa bairaa tavij uguh heregtei
2015-06-05
enhee:
40 garsan humuus bairaa tavij ugmuur yum. zaluu humuus gej helehgui sh te . Dund ue ruu orj bgaa nas shuu dee
2015-06-03
Зочин:
40 garchihaar yalgavarlatad urtuh bolj baina uu? Bitgii dongos 40 nas chin zaluu nas, gorshokoo tsaashaa tavichihaad yum yari,
2015-06-03
zuv:
demjij bna
2015-06-02
kkkk:
Ene patsaan uuruu 40 garahgui yum shig hutsaj baina da. 30 bolon 40 nasnii hoorond tiim ch tom yalgaa baidaggui yum da! Magadgui ehner huuhdeeree l yalgaatai biz. Hugshiruhgui yum shig, uhehgui yum shig hutsaj, humuusiig nas suudereer ni doromjilj baidag ene odoo hen be....
2015-05-31
Зочин:
Зөв. Хэдэн хөгшин ухна хор найруулахаас өөр юу хийсэн вэ, сайн тэмцэх хэрэгтэй.
2015-05-31
уншигч:
Иш чааваас даа ярьж хэлж байгаагаа ойлгож байгаа боловуу энэ мангар бацаан үнэн өрөвдөлтэй
2015-05-30
Зочин:
ннадуул чинь 22 өнгөрөө л баас , шээсээ гоожуулаад эмнэлэг рүү явнэ.
2015-05-28
Зочин:
Чи өөрийнхөө тэнэгийг хэнд гайхуулаад байгаа юм бэ.
2015-05-28
Зочин:
Ene yria ugsun, yria awsan 2 nuhur taarsan taar shuudainuud bnaa, helj bgaa, helsniig ni bichsen gej arai arai,
2015-05-28
Зочин:
40 35 bol dundee dun, harin ch nasandaa baimgui uhaalag buuritai 35 nastai hun, davitargui buuri suuri oloogui ooriigoo taniagui 40 nastnaas iluu uhaalag nastai. Tiimees nas bol too yum.
2015-05-28
Зочин:
Чи өөрийнхөө тэнэгийг хэнд гайхуулаад байгаа юм бэ.
Зочин:
202.21.116.2 ыг дэмжиж байна. Залуу хүн гэхээрээ л лаг тсаархай байхуу. Хөгшин энэ тэрээ гэдгээр нь мөн ч их ад үзэх юм даа. Энэ муу бацаанууд амьдрал мэдэхүү, туршлага бий юу. Бидний үеийн залуус шиг 3 жил цэргийн алба хааж даарч хөрч өлсөж цангаж бэрхшээлийг даван туулах амьдралын хичээл заалгасан уу. Бидний ү0ийн оюутнууд шиг намрын сэрүүнд тариан дольонд ажиллаж үзсэн үү. Тэнэг бацаанууд эхлээд амьдрал үз. хөдөө гарч мэргэжлээрээ ядаж 2 жил ажиллаач. тэгээд дараа нь ийм том юм ярь.
2015-05-28
Зочин:
ннадуул чинь 22 өнгөрөө л баас , шээсээ гоожуулаад эмнэлэг рүү явнэ.
Зочин:
Ийм тэнэг толгойтонгууд хаанаас гарч ирдэг байна аа. Бодвол аав, ээжтэй л байх даа. Дэргэд байгаа бол таван салаа өгөх ч багадана.
2015-05-28
Зочин:
odoogiin hooson bolovsrol yarij tarhi n mungund gashilsan pc nii mangar bacaanuudiig bodvol 40 nasniihan setgel zorigtoi uhamsartai humuus bgaa yadaj uruvduh zurhtei , baasnuud henii hucheer hen bolchihood tomrood bgaa yum be yadaj ex oron gej yu gedegt ch haruilj chadahgui bj
2015-05-28
Зочин:
odoogiin hooson bolovsrol yarij tarhi n mungund gashilsan pc nii mangar bacaanuudiig bodvol 40 nasniihan setgel zorigtoi uhamsartai humuus bgaa yadaj uruvduh zurhtei , baasnuud henii hucheer hen bolchihood tomrood bgaa yum be yadaj ex oron gej yu gedegt ch haruilj chadahgui bj
2015-05-28
Зочин:
Та нар 40 нас ч хүрэхгүй нөгөө ертөнц рүү явах байлгүй. Амаа мэдэж яриарай. Чацганы крант минь. Суганы үс царайлчихаад хөгийн новш вэ чи. Чөм шиг тэнэг юмнууд л монголыг баллаж байгаа шүү. Ер нь бол чи үлдэгдэл нь гэж бодоорой.
2015-05-28
zochin:
ter 74 onii garuud boliochee, haa yavsan gazraa l hor hutgaj yavah yum. ter uuliin tumuriin bayarhuu ene ter odoo boli boli
2015-05-28