Биднийг дарамталж ажил хаялтад хүчээр оролцуулж байна
2015-05-28

Өнгөрсөн даваа гарагийн 06.00 цагаас төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан, ажил хаялт зарласан билээ.

 

 

Энэ хугацаанд “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо”, компанийн үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй, ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.  Харин өнөөдөр ажил хаялтыг эсэргүүцсэн жолооч, кондукторууд хэвлэлийн хурал хийж, ажиллаж, хөдөлмөрлөх эрхээ үйлдвэрчний эвлэлээс шаардлаа.

 

 

  Тэд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын жолооч, кондукторууд бид ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдсээр байтал бидний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, ажилд гаргахгүй дарамт учруулж байна. Биднийг ажилдаа гарахаар өглөө ирэхэд Үйлдвэрчний эвлэлийн зүгээс зам хааж, дугуйн доор орж хэвтэх, хэл амаар доромжлох зэрэг үйлдлээр дарамтлан, ажил хаялтад хүчээр оролцуулж байна. Ажил хаягчдыг байгууллагын захиргаа, цагдаагийн байгууллага нийлээд ч хүч хүрэхгүй байна. Ажилчдыг хоёр талцуулж, цалин хөлс, нэр хүндийг нь хохироож байгаа Үйлдвэрчний эвлэлийн уваагүй үйлдэл хэрээс хэтэрч байна. Энд  ашиг сонирхол зүйл хүчтэй яригдаж байгаа нь илт харагдаад байна шүү дээ. 25 хувийн нэмэгдэл энэ сарын сүүлийн цалин дээр харагдах байсан. Төр цалинг 25 хувиар нэмнэ гэсэн. Үр дүнг нь харахгүй ажил хаяж байгаа нь ажилчдын биш, Үйлдвэрчний эвлэлийнхний турхиралт” гэв. 

 

 

 

“Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар “Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног болж байна. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллалгүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж  ярьсан юм.

 

 

Жолоочийн бодит цалин

 

Энэ үеэр мөнгө хураагч Ж.Баяртөгсөөс болж буй асуудлыг тодрууллаа.

 

-Ажил хаялтыг эсэргүүцэж байгаа жолооч, кондукторуудын талаар тэтгэвэртээ гарсан, ажлаасаа халагдсан хүмүүсийг эргүүлэн авчирч, эсэргүүцүүлж байгаа гэсэн мэдээллийг ажил хаягчид өгөөд байгаа шүү дээ. Таны хувьд энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ? 

 

-Энэ бол зохион байгуулалттай ташаа мэдээлэл. Миний хувьд 11 дэх жилдээ мөнгө хураагчаар ажиллаж байна. Үндсэн цалин маань 400 орчим мянган төгрөг байдаг. Үүн дээр нэмээд цаг, орлогын төлөвлөгөөнөөс шалтгаалаад нэмэгдэл, урамшуулал цалин авдаг. Ойролцоогоор сардаа 800 орчим мянган төгрөг авдаг юм. Тэгэхээр хэн илүү ажилласан, ажилдаа сайн байгаа нь илүү цалин авах шударга тогтолцоо гэсэн үг  шүү дээ. 

 

-Орлого, цагийн төлөвлөгөө нь замын түгжрэл зэрэг гадаад хүчин зүйлсээс шалтгаалаад барагтай бол биелдэггүй. Төлөвлөгөөндөө хүрээгүй тохиолдолд цалингаа бүтэн авч чаддаггүй гэж ажил хаягчид яриад байгаа. 

 

-Мэдээж замын түгжрэл нөлөөлдөг л дөө. Гэхдээ бэрхшээлгүй зүйл хаа байгаа  юм бэ. Төлөвлөгөөндөө хүрч ажиллахын тулд хичээх хэрэгтэй. Ямар ч л байсан цагтаа багтаад л яваад байж болдог юм. 

 

 

Кондукторын бодит цалин

Түүнчлэн тэд, "Автобусны жолоочид дунджаар 1.2-1.4 сая төгрөгийн цалинтай үүнээс даатгалын шимтгэлээ төлөөд 850 мянган төгрөгөөс доошгүй цалин авдаг. Бараг цалин авдаггүй гэж худал мэдээлж байгаад харамсч байна” хэмээн онцолж байлаа.

 

 

 

Мөн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын орлогч захирал М.Цэвээн-Очир  “Хэсэг бүлэг хүнээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Ажил хаях нь хаяад, ажлаа хаяахгүй ээ гэсэн нь ажлаа хиймээр байна. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс бусад хамт олныхоо ажил хийх эрхийг боогдуулж байна. Өнөөдөр жолооч, кондукторууд сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ хүмүүсийн цалинг дахиад хүслээр нь нэмчихвэл 400-500 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар хэрхэх билээ” гэсэн юм.

 


Хэвлэлийн хурлыг зохион байгуулалттайгаар хийж байна

Ажил хаялт зарлаад байгаа кондукторын авсан цалин

Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаатай утсаар ярин дараах зүйлийг тодруулсан юм.

 

-Ажил хаяхгүй гэж байгаа ажилчид мэдээлэл хийж, ажлаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ажлаа хийе гэсэн ажилчдыг яагаад шугаманд нь гаргахгүй байгаа вэ?

 

-1500 гаруй ажилтны 1200 орчим хүн ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа нөхөд нь захиргааны албаны хэдэн ажилтан. Бид зорилгодоо хүрч байж л ажлаа хийнэ гэж жолооч, кондукторууд үзэж байгаа. Цалин нэмнэ гэх сургаар ажил хаялтаа зогсоож, ажилласаар байгаад хүмүүс ямар ч итгэлгүй болсон байна. Тиймээс л ийнхүү ажил хаяж байна гэсэн юм. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Ажилчдаа хүчээр хэвлэлийн хуралд суулгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Мөн биднийг эсэргүүцэж мэдээлэл хийж байгаа ажилчдын дунд ажлаасаа гарсан нөхдүүд цөөнгүй байна гэх хариултыг өгч байна.

 

 

Б.Дэжид

 


 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Batuul dargaa ajilchid uneheer bolohgui bolood l ajlaa hayj bna shuu dee
2015-05-29
Зочин:
Buh ajilchdiin tsaling jagsaagaad gargaach. Dargiig dagagchid ymar ondor tsalin avdagbyum be. Shudraga bai
2015-05-28
zochin:
chi ooroo teneg muu malaa
2015-05-28
zochin:
chamd 500000 tog tiim ix tsalin uu te chi jinxene ooroo mal ymdaa bs ajil xiideggvi ym bish vv
2015-05-28
svxee:
odontungalag zaxirlii ni xalaad oor turshlagatai xvn tomilj boloxgvi ymuu erxem bat vvl darga aaaaaa
2015-05-28
naraa:
ene odontungalag zaxiral yagad xewlel medeelliin xeregsleer ajilchdaa 2 xuwaagaad bga ym be boliochee arai dendvv ym manai torliin ax law jolooch xiideg odorjingo noirgvi ajildag ogloo 5d bosood oroi 12 gj irdiin bnalee getel odo ar ger ni tiim sain bish bdag ooroos ni ta oor ajild orj yagad boldgvi ym be gexeer axiix ni nas bolj bga ulsiin baiguulgat ajillaj bj l tetgewerte suunashde gdg ene xvmvvsiig xaraxaar xetsvv l bdag ym ene asuudlig xolbogdox gazar ni anxaaralda awch asuudlig ni shiidej ogooch texgvi bol ard ni bga vr xvvxed ger oron bolood niitiin teewriin vilchlvvlegchid bid xoxirch bn
2015-05-28
zochin......:
muu sain ubs aimgiin xeden xvmvvsiig l taniltsuulsan bnashde 3n baaziin darga tomooxon alban tushaaltan ter bvv xel tus baaziin xodolmoriin awarga ni xvrtel neg nutag 1 baaziin ajilchidiin tal ni ubs aimgiin xvmvvs baixad nogoo taliga shaxaad yg l xuwiin kompani shig ylgawartai tsalin ogch bna shvde ene xuuli bus asuudal xerwee bvx ajilchdiin niigmiin daatgal tsalingiin nariiniig vzwel deed tal ni 500000 ternees doosh bvr 100000 tog awdag ch xvn bii eniig minii mongoliin ard tvmen ergetsvvlen bodoj niit jolooch konduktorudig demjij ogoxiig chin setgelese xvsiy xerew ta xarts garaltai xvn bol tanii torol sadan dotor niitiin teewert ajildag xvn bj l bga xerwee bdag bol ta ar ger ni yu bilee gd neg bodood ergetsvvleed vzeerei
2015-05-28
zochin:
shuud.mn xeterxii neg taliig barimtlaad bga ym bish vv nogoo ajil xayj baigaa xvmvvsees ni surwaljlaga xiigeed gargawal yasan ym be
2015-05-28
zochin:
negtgeliin zaxiral odontungalag ta ichix nvvrgvi xvn vv araichdee ene xvmvvs ch gsn manai mongoliin negeexen xeseg ard tvmen shvde ene meteer vrgeljleed baiwal niitiin teewreer vilchlvvldeg ard tvmen bidend ch mon adil xetsvv bn
2015-05-28
Зочин:
Ажил нь хэцүү цалин бага гэсэн хэрнээ юунд нь хорогдоод байгаа юм бэ. Эсвэл өөр учир шалтгаан байна уу !!!!!!!!!!!!
2015-05-28
zochin:
konduktaruud zarimdaa bilet taslahgvi baidag joloochtoigoo niilj hulgai hiij bgaa hereg munuu......
2015-05-28
Зочин:
Энэ байгууллагын ажилчид 2 ээлжээр ажилладаг. Өглөө гарсан нь 14 цагт ажлаасаа буудаг 14цагт ажилдаа гарсан нь орой 22 цагт буудаг. Худлаа гүтгэх хуйлтай шүү
2015-05-28
Зочин:
Пөөх ийм их цалин авдаг байж малнуудыг бүгдийг нь халаад шоронд хийх хэрэгтэй
2015-05-28
zochin:
chamd 500000 tog tiim ix tsalin uu te chi jinxene ooroo mal ymdaa bs ajil xiideggvi ym bish vv
Зочин:
Цалингаа худлаа хэлэн хэлэн зүтгэж байхаасаа ичиж амьдраасаа тэнэг кондукторууд
2015-05-28
zochin:
chi ooroo teneg muu malaa
Зочин:
Цалин чинь бага байгаа бол гараачээ. Өөр ажил хийж чадахгүй тийм тартагтаа тулчихсан амьтан юм уу. Үхэн хатан зүтгээд байгааг харвал цалин бага биш нь тодорхой
2015-05-28
Зочин:
Ажил хаяж байгаа жол кон нар нь дандаа залхуу зүгээр л сууж байгаад их цалин авах сонирхолтойчууд нь . Хүн хийснийхээ хэрээр авна шүү дээ. Чи хэрвээ бага цалин авч л байгаа бол ажил хийдэггүй чинь тодорхой
2015-05-28
Зочин:
Цэвээн очир даргаа Лексус 570 солио арай л ичмээр.
2015-05-28
Зочин:
Захиргаанаас овоо мөнгө хэвлэлд хаяж байх шиг байна. 2 талын мэдээлэл гаргаач. Шууд.мн улс төрийн шугмаараа нэг талд үйлчилж байх шиг.
2015-05-28
Зочин:
ЭНЭ АЖИЛ ХАЯЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ АЖИЛД НЬ ГАРГАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ, ТЭРТЭЙ ТЭРГҮЙ НИЙСЛЭЛЧҮҮД ЭД НАРААР ДУТАЖ ЯВГАРАХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ХАРИН Ч ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ХОРТ УТАА БАГАСАЖ ОЛОН ЗУУН ТОНН ДИЗЕЛЬ ТҮЛШ ХЭМНЭЖ УЛСАД АШИГТАЙ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ. НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ХОХИРООЖ ТҮҮГЭЭРЭЭ БАРЬЦААЛЖ ЦАЛИНГАА НЭМҮҮЛНЭ ГЭЖ БУРУУ ТООЦООЛСНООР ЭД НАР ӨӨРСДӨӨ Л ХОХИРНО.
2015-05-28
Huga:
Muu novshnuudiig shorond n hataagaach
2015-05-28
Нэр нүүрээ бодооч:
Мангартаад байгаач. Нүүрээ хийх газартай бай. Хамт олон чинь ажил хаялт зарлаж байхад чинь чи ийм бага цалингаар амьдармаар гээд зогсож байхаас ичиж амьдар. НЭг өдрийн өглөөнийн 5 цагаас оройны 22 цаг хүртэл ажилладаг байхад нийт 18 цаг ажилладаг нэг цагийн 1800 төгрөгний ажил хийдэг хүмүүс байж. Би цагийн 1800 төгрөгөөр ажилламаар байна. Гэж маргартаад нэр нүүрээ бод
2015-05-28
Зочин:
Энэ байгууллагын ажилчид 2 ээлжээр ажилладаг. Өглөө гарсан нь 14 цагт ажлаасаа буудаг 14цагт ажилдаа гарсан нь орой 22 цагт буудаг. Худлаа гүтгэх хуйлтай шүү
Зочин:
1612 дугаартай Сэрс маа гэдэг ко байнашдээ,Энэ авгай чинь би 160,000 төгрөгийн цалин авдаг л гээд байсан биздээ,Тэгсэн чинь 739000 төгрөгний цалин авсан байнаш дээ ямар худалч юм бэ
2015-05-28
Tttttt:
Za boli doo.odontungalag zahirliin oiriin heden toiron hureelegchid l bna.ingej zahialgat hevleliin hural hiihee boli.asuudal ni todorhoi,tsalin nemeh shiidveree heregjuulehgui oorsdiinhoo halaasiig tuntiilgej bga heden zahirluudiin hiij bga ajil.sain temts,erhee hamgaal,ed nart buuj ogch bolohgui.
2015-05-28
Зочин:
Хохь чинь, та нараар ер дутсан юм алга. Хүмүүс зорчиж байна. тээврийн хэрэгслүүд үйлчлэж байна. Та нар өөр ажил хийж болно шүү дээ.
2015-05-28