“Бичиг соёл” уран бичлэгийн үзэсгэлэн боллоо
2015-05-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд боллоо.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Чингис хотод болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар “Бичиг соёл” уран бичлэгийн үзэсгэлэнг Дундговь, Архангай, Орхон аймагт тус тус зохион байгуулаад байгаа билээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин