“Шилдэг сурагч” шагналыг 23 сурагч гардан авлаа
2015-05-29

Олон Улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 23 сурагчийг шагнах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 29 - ний өдөр боллоо.  Олон Улсын олимпиадад түрүүлж аваргын алтан медаль хүртсэн 4, нийслэлийн төрөлжсөн олимпиадад ахлах ангийн ангилалд аваргын алтан медаль хүртсэн 19 сурагчид нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардууллаа.



Нийслэлийн төрөлжсөн олимпиадыг жил бүр 3 үе шаттай зохион байгуулдаг бөгөөд 1 дүгээр түе шатыг сургууль, 2 дугаар шатыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, дүүргээсээ шалгарсан шилдэг сурагчид Улаанбаатар хотын төрөлжсөн олимпиадад оролцох эрхээ авдаг. 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн төрөлжсөн олимпиадад дүүргийн төрөлжсөн олимпиадаас шалгарсан нийт 68 сургуулийн 2875 сурагч 11 төрөлд оролцож 372 сурагч улсын олимпиадад оролцох эрх авч 372 сурагч алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин