Жулиа Робертс: Дахин хөөрхөн болмоор байна
2015-06-01

Холливуудын нэрт жүжигчин Жулиа Робертсын “ELLE сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таныг холливуудад данстай, олон улсад алдартай болоход тусласан гэхэд болох “Хөөрхөн хүүхэн” ирэх долоодугаар сард 25 нас хүрэх гэж байна. Таныг олон хэвлэлд энэ кинондоо хайртай гэж хэлж байхыг сонсч байлаа?

-Цаг хугацаа ямар хурдан явж, нэг мэдэхэд “Хөөрхөн хүүхэн” кино 25 нас хүрчихсэн бараг түүхийн үед хамааралтай кино болсонд гайхаж байна. Миний тооцоолсноор “Хөөрхөн хүүхэн” кино 10 нас хүрсэн гэж бодож байхад хэдийнэ 25 хүрчихжээ. Үнэхээр итгэхэд бэрх байна. “Хөөрхөн хүүхэн” кино 25 нас хүрсэн гэхээр миний нас 25 насаар нэмэгдсэн гэсэн үг. Тиймээ, би энэ кинондоо үнэхээр хайртай. Энэ кино миний амьдралыг бүрэн утгаар нь өөрчилсөн гэхэд болно. Эмэгтэй хүнд ганцхан боломж олддог гэсэн. Харин цорын ганц боломж бол “Хөөрхөн хүүхэн” кинонд тоглох байсан. Би боломжоо олж, түүнийгээ амьдрал, уран бүтээл болгосондоо үнэхээр баяртай байна. “Хөөрхөн хүүхэн” кинонд тоглох санал тавихаас 10 минутын өмнө надад нэг киноны санал ирээд байсан юм. Би “Хөөрхөн хүүхэн” гэж уншаад л энэ миний тоглох кино байна гэж бодсон. Зөв сонголт хийсэн гэдгээ тэр үедээ мэдээгүй ч одоо баяртай байна.

 

-Энэ киноны дараа таны инээмсэглэл брэнд болсон. Та “Хөөрхөн хүүхэн” киногоо үздэг үү?

-Тиймээ залуу насаа дурсах бүртээ энэхүү киног үздэг. Ээ бурхан минь “Ямар сайхан залуухан байв аа”, “Гайхалтай харагдаж байна шүү” гэх мэт бодлууд төрдөг. Намайг хурцалж, өдөр бүр инээмсэглэж, уран бүтээлч гэх нэрэндээ дуртай байдаг гол шалтгаан “Хөөрхөн хүүхэн” кинонд тоглосон явдал. Би урлагийн буянаар олон сайхан кинонд тоглосон. Гэхдээ бүгд амжилт олсон ч “Хөөрхөн хүүхэн” кино шиг гарч ирээгүй.

 

-Саяхан Ричард Гир та хоёр телевизийн шоунд оролцож, 25 жилийн дараа дахин үнсэлцсэн?

-Ричард Гир бол сайхан залуу. Цаг хугацааны эрхээр хөгширч, сахал үс нь цагаарсан байна лээ. Гэхдээ 25 жилийн өмнөх Ричард Гир шиг эрч хүчтэй байсан. Бас үнсэлт нь өмнөх шигээ. /Инээв/

 

-Нэг хэсэг “Хөөрхөн хүүхэн II кино гарна хэмээн шуугиж байсан?

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Дахин хөөрхөн хүүхэн болмоор байна.

 

 

 

-Нэг хэсэг олон залуугийн зүрхэнд хүндтэй байр суурь эзэлж байсан Жулиа Робертс гэх сайхан бүсгүй олны танил болоогүй зураглаач Дени Модер гэх залуутай хуримаа хийсэн. Та хоёрын харилцаа сайн биз дээ. Гэр бүлийнхээ тухай яриач?

-Одоо ч гэсэн олон залуу надад хайртай гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл миний утас руу хайрын зурвас ирсээр байгаа. /Инээв/ Манай гэр бүл бусдын адилаар тайван, амгалан байгаа. Хүүхдүүд минь эрүүл саруул бойжиж байгаа. Бүгд их том болцгоосон.

 

-Та гэртээ хоол хийдэг үү?

-Би хоол хийхдээ тун муу. Айлын эзэгтэй болоод 20 гаруй жил болж байгаа ч хоол хийж чадахгүй юм. Миний ээж надаас хавьгүй илүү хоол хийдэг. Ээж минь самартай жигнэмэг, талх, жимсний чанамал гээд юм бүхнийг хийдэг. Энэ бүгдийг яаж ингэж хийдэг байна гэж боддог байлаа. Харин энэ бүгдэд цаг хугацаа, хөдөлмөр, хайр шингэсэн гэдгийг мэддэг. Ээж минь намайг шинэхэн ногоо, бүтээгдэхүүнд дуртай болгож сургасан юм. Даанч би ээж шигээ сайн тогооч биш.

 

-Та олон хүний ​​шүтээн болсон?

-Хүлээгээрэй, хүлээгээрэй. Би зураг биш, хүн шүү дээ. Би азтай, авьяастай эмэгтэй. Мөн цаг үедээ зөв хаалгаа онгойлгож орсон учир олон хүн миний нэрийг хормын төдийд мэдсэн хэрэг.

 

-Сүүлийн хэдэн жил уран бүтээлд тоглосонгүй. Гэтэл таны орлого өссөн үзүүлэлттэй гарсан. Нэр алдар танд мөнгө олж өгдөг хэрэг үү?

-Мэдэхгүй байна. Миний орлого өсөөгүй юмсан. Хэн тийм худал мэдээлэл цацдаг байна аа. Тун удахгүй би урлагтаа эргэн ирэх болно. Харин чи энэ асуултаа 1, 2 жилийн дараа асуувал би хариулах болно. Би хадгаламжинд байгаа мөнгөөрөө амьдарч байгаа. Учир нь нөхөр минь тийм ч хангалттай мөнгө олдоггүй. /инээв/ Уучлаарай. Ам алдчихлаа. Эвгүй зүйл боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
тоглосон кинонууд нь гоё би дуртай
2018-03-08
Зочин:
Чи өөрөө бол матар биз дээ.
2015-06-02
Тийм ч дур булаам биш:
Тийм ч гоёд орохгүй. Хачин эмгэн шиг бөгтийж явдаг даравгар янхир шар л хүүхэн ш дээ бас тэгээд шал урлаггүй хоншоортой
2015-06-02
Зочин:
Чи өөрөө бол матар биз дээ.
zochin:
julia roberts hoorhon hvvhen holiybuudiin saihan hvvhnvvdiin toond ordog gaihamshigtai sain jvjigchin
2015-06-01