Б.Наранхүү нутагтаа ажиллажээ
2015-06-02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Наранхүү нутагтаа ажиллаж, Дорноговь аймгийн Сайнцагаан сумын 0-18 насны 5226 хүүхэд, мөн Эрдэнэдалай сумын 1398 хүүхэд багачуудад насанд нь тохирсон бэлэг гардуулсан байна.

 

Тухайлбал, 0-6 насны бяцхан жаалуудад амттан бэлэглэсэн бол өсвөр насныханд  “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобсын “Надтай хамт дэлхийг өөрчлөх үү?” номыг бэлэглэжээ.

 

Түүнчлэн хүүхдүүдэд паркт үнэгүй тоглох эрхийн бичиг өгч, гурван шинэ тоглоом бэлэглэхээ илэрхийлсэн бол аймгийн ардчиллын 25 жилийн ойн үеэр сугалаагаар тодорсон 26 азтанд “Ямаха” маркийн мотоцикль бэлэглэсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
dornogovi aimagt saintsagaan sum gej baidaggui yum. yu ch medehgui baij yu gej yum bichij suudag yum teneg ee hend gaihuuldag yum ug usgiin aldaa yu bichih gej baigaagaa medej bichij baigaach
2015-06-03
Зочин:
Дорноговь аймагт Сайнцагаан, Эрдэнэдалай сум гэж байхгүй ээ. Т.НАРАН гуай сэр сэр.
2015-06-03
f:
dundgovi geechee
2015-06-02
irgen:
haranhuu batsaanaa buteen baiguulalt hii hooson belgeer yugaa hiineee
2015-06-02